Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш
Сонгодог урлаг

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

Урлаг Урлаг14/05/2026Шинэчлэгдсэн:14/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

– В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ой –

Хар цагаан товчлуур дээр нэг хоёр хөнгөн, хөгжилтэй дарах зуураа өөрийн бүтээж буй аязаа нүдээ анин, мишээн мэдрэх төгөлдөр хуурч… Түүнийг харж бас сонсож буй үзэгч, сонсогчид мөн л нүдээ анин аялгууг гүнд нь мэдрэх гэж оролдоно. Төд удалгүй түүний хурууны зөөлөн товшилт арай хүчтэй болж, эцэст нь нүдэх шахам оргилон тоглохтой зэрэгцэн хөгжимчний харц ч ширүүсэн, суудал дээрээ өндөлзөн, бараг л бүжихэд нь хоёр гарын үзүүрээс нүдэнд үл харагдах нотуудыг ээлж дараалан цацрах шиг… Агаарт цацарсан нотоор хэлхсэн долгионууд хөвөрсөөр, шимтэн сонсох үзэгчдийн чихээр дамжин зүрхэнд хүрч догдлуулна бас тайвшруулна…

Агуу хөгжмийн зохиолч В.А.Моцартын сор бүтээлүүдийг гурван чадварлаг төгөлдөр хуурч хоршин Монголын тайзан дээр анх удаа тоглолоо.

Тодруулбал, Австрийн суут хөгжлийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Улсын дуур бүжгийн эрдмийн театрын тайзнаа мэргэжлийн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш М.Мишээл, Ж.Ариунзаяа нар зочин Тони Ике Янгтай хамтран тоглосон юм.

Энэхүү тоглолт нь сонгодог хөгжмийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд, Моцартын сор болсон төгөлдөр хуурын концертуудыг нэг дор эгшиглүүлж буйгаараа онцлог байлаа. Түүнээс гадна энэхүү тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь гурван төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглохоос гадна, бүр цаашлаад гурвуул нэг төгөлдөр хууран дээр В.А. Моцартын тоглосон нь үзэгч, сонсогчдын анхаарлыг татлаа. 

Тодруулбал, Монгол Улсын Консерватор болон УДБЭТ-ын  уран бүтээлчдийн оркестрын бүрэлдэхүүнтэй В.А.Моцартын гурван төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан 7-р концертыг Монгол улсад анх удаа эгшиглэсэн гэсэн үг юм.

Тоглолтод Канад улсын нэрт төгөлдөр хуурч Тони Ике Янг урилгаар оролцсон бөгөөд УДБЭТ болон Монгол Улсын Консерваторын хамтарсан найрал хөгжмийг удирдаач Ж.Тэлмүүн-Очир удирдан толилууллаа.

Зочин төгөлдөр хуурч Тони Янгийн хувьд 16 настайдаа Фредерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын уралдаанд /International Chopin Piano Competition/ шагнал хүртсэн хамгийн залуу хүн болж түүхэнд нэрээ мөнхөлжээ.

Тоглолтын дараа төгөлдөр хуурчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо. 

Канадын нэр төгөлдөр хуурч Тони Ике Янг:

Би анх 2024 онд Монголд ирэхдээ анх М.Мишээл, Ж.Ариунзаяа нартай танилцаж байсан. Түүнээс хойш холбоотой байж, бидний нөхөрлөл эхэлсэн. Тэгээд надад  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан хамтарсан тоглолт хийх санал тавихад нь ихэд баяртайгаар хүлээн аваад ирлээ. Миний хувьд анх удаа тайзан дээр төгөлдөр хуурын гурвалыг тоглосон нь их сонирхолтой санагдлаа. Мөн УДБЭТ-ын удирдаач Ц.Тэлмүүн-Очир болон хамтарсан найрал хөгжмийн уран бүтээлчдийн ур чадвар гайхалтай сайхан байж, бидэнтэй хоршлоо.

Монгол Улсын Консерваторын багш, төгөлдөр хуурч Ж.Ариунзаяа:

Энэхүү тоглолт миний хувьд маш удаан хүсэн хүлээсэн.  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан энэхүү концертийг хийж байгаа ч энэ нь нөгөө талаараа бид гурвын хөгжмийн үнэ цэнтэй нөхөрлөлийг бататгасан сайхан үйл явдал болж байна. Энэхүү тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тусалсан бүх хүмүүстээ талархаж байна.

Монгол Улсын Консерваторын багш, төгөлдөр хуурч М.Мишээл:

Энэхүү концертийн санааг би их удаан бодож явсан юм. Тэгээд Ариунзаяад хэлээд, Тонитой гурвуулаа хамтраад Монголд өмнө нь хийж байгааг тоглолтыг  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулж зохион байгуулбал ямар вэ гэхэд уриалгахан хүлээн авсан. Моцартын бүтээлүүд Баахын хөгжимтэй илүү төстэй санагддаг. Гэхдээ миний бодлоор, ялгаа нь Баахынх илүүтэй “тэнгэрт” байдаг бол Моцартын арай нам дор буусан буюу бодит байдалтай ойр мэт санагддаг. 

Сонгодог урлагийн тэр дундаа сонгодог хөгжмийн сор бүтээлүүдээс таашаан мэдэрсэн нэгэн орой ийнхүү өндөрлөсөн юм.

Эх сурвалж: Gogo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Б.Билгүүн нар нэгэн тайзнаа

12/05/2026
Балет Урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026

Каннын кино наадамд Монголын найман төслийг танилцуулав

14/05/2026

ФОТО: Каннын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2026

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.