Ангилал: Дуу хөгжим

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуургатай байна.

2016 оны тавдугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 20. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй . Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Дуучин Ш.Хүрэлээ “Миний дурласан бүсгүй” дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байгаа билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад сонсогчдынхоо хүсэлтийн дагуу тус дуунынхаа /Lyrics/ үгтэй бэлтгэн Youtube хуудаснаа байршуулав.

Явган алхалт олон төрлийн хавдарт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж АНУ болон Европын хэсэг эрдэмтэд үзжээ. Тэд нийтдээ 144 сая хүн оролцсон 12 судалгааны дүн мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Тэгтэл идэвхтэй хөдөлгөөнд байдаг хүмүүс хавдрын 26 төрлөөс 13-ыг нь тусах магадлал хамгийн багатай байсан гэдгийг судлаачид олж илрүүлжээ. Дүн шинжилгээгээр биеийн идэвхтэй хөдөлгөөнд оршдог хүмүүс долоон төрлийн хавдар тусах магадлал 20 хувиар бага байдаг нь тодорхой болов.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 19. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна. Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шорүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.