Ангилал: Дуу хөгжим

Цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 11-21-ны хооронд зохион явуулахаар бэлтгэл ажил хангаад байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр өглөө.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 03. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 31-36 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.

2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэдний мөрөөдлийн нэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ энэ сарын 22, 23, 24-ны өдөр УДЭТ-т тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Эд бэлтгэлийн үеэр очин хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцсанаа хүргэж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 02. Сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ :
Өнөөдөр баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна