Унтаж байхдаа эротик зүүд зүүдлэх нь янз бүрийн утга санааг илэрхийлдэг байна. Тухайлбал: ойр дотно харьцаа, энхрий ялдам байдал, ганцаардлаас зугатаах гэх мэт.
Та экс нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа мөртлөө түүнтэй секс хийж байна гэж зүүдэлбэл та хоёрын харьцаа, бие биенээ мэдрэх мэдрэмж нэг мөр дуусгавар болоогүй гэсэн үг юм. Магадгүй экс нөхөртэйгээ сайн найзын харьцаатай байж, нөхөрсгөөр бие биендээ хандаж болох юм.
