Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа
Оддын амьдрал

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

Урлаг Урлаг31/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн дуучин Сэм Смит урт хугацааны хамтрагч, загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьснаа албан ёсоор зарлажээ. Энэ тухайгаа тэд “The New York Times” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хуваалцсан байна.

Хосууд ойролцоогоор гурван жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ мэдээ нь Сэм Смитийн тав дахь студийн цомог болох “Hazel Eyes” наймдугаар сарын 21-нд худалдаанд гарахын өмнө нийтэд ил болсон юм.

Сэм Смитийн хэлснээр, цомгийнхоо нэрийг сүйт залуу Кристиан Коуэны бордуу ногоон нүднээс санаа авсан аж. Мөн тэрбээр шинэ цомгийнхоо анхны дуу болох “Everlasting Love”-ийг Кристиан Коуэнтай анхны болзоондоо явахаас өмнөх орой бичиж эхэлсэн бөгөөд тэдний харилцаа хөгжихийн хэрээр уг бүтээлээ дуусгасан гэж ярьжээ. Сэм Смитийн хувьд энэ нь уран бүтээлдээ харилцан хайр сэтгэлийн тухай өгүүлсэн анхны дуу болсон байна.

Одоогоор хосууд хуримын тов болон сүй тавьсан үйл явдлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026
Оддын амьдрал Урлаг

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Оддын амьдрал Урлаг

MC Beatz буюу Д.Тэмүүжин: Фэйсбүүкийг гурван жил хааж үзэх хэрэгтэй

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.