Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 7. Сумяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр . Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, биеийн тамирыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, могой, хонь, нохой, болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
Ангилал: Дуу хөгжим
Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2015 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутаг болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, Говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 12-17 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
Италийн гарамгай багш, хүмүүнлэгийн үйлстэн, философич Марий Монтессори бол 19-20 дугаар зууны алдартнуудын нэг.
Түүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хүмүүжлийн тухай зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийг эцэг эхчүүд жилд наад зах нь ганц уншчих шаардлагатай гэдэг.
Гадаа өвлийн хүйтэн дачигнаж байхад гэртээ халуун ам бүлээрээ үхрийн амтлаг өтгөн шөлтэй тушенка хийж идэх сайхан биш гэж үү. Гэрийн нөхцөлд душонкыг хэрхэн амттай, сайхан хийх жорыг хүргэж байна.
Америкийн гэр бүл судлаачид 40-өөс дээш жил хамтдаа байсан хосуудын болон хамтдаа ямар нэг асуудалгүй аз жаргалтай байгаа хосуудын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнд тэд аз жаргалтай хосуудын байнга хийдэг 7 зүйлийг тодруулсан байна. Хэрэвээ та үнэхээр өөрийн хайртыгаа ойлгож, түүнтэй улам дотносон яваандаа бүхий л амьдралаа хамт туулахыг хүсч байгаа бол доорхи зөвлөгөөг уншаад хэвшил болгохыг хичээгээрэй.
www.Urlag.mn
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 4. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.