Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна
Музей

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

Урлаг Урлаг26/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн шашны танхимд XIX-XX зууны үед бүтээгдсэн нууц тарнийн ёсны догшин шүтээн Ямандаг бурхан хадгалагдаж байна.

Ямандаг буюу Жигжид нь нууц тарнийн ёсны догшин ядам нарын нэг бөгөөд оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хэмээн шүтэгддэг.

Түүнийг мөн Манзушир бурхны догшин дүр хэмээн үздэг бөгөөд шарын шашны тахилгын зан үйлд арван хангал бурхны манлайд залж тахидаг уламжлалтай. Уг бүтээлд Ямандаг бурхан хөх бараан лагшинтай, есөн тэргүүн, гучин дөрвөн мутар, арван зургаан бойвтойгоор дүрслэгдсэн байна. Голын хурц хоёр эвэртэй догшин бух тэргүүний дээр улаан догшин тэргүүн, Манзушир бурхны хилэнт тэргүүн заларчээ. Тэрбээр арга билгийг илтгэн өөрийн юүм Доржсоланмааг тэврэн, бадам цэцгийн наран мандалд оршиж буйгаар бүтээсэн байна.

Мутар бүрдээ төрөл бүрийн зэвсэг агссан бөгөөд олон зүйл амьтан, тэнгэрийг дэвслэн зогсох нь муу сэтгэлийг дарахыг бэлгэджээ. Хөмсөг, сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, мушгирсан хэлтэй, луугийн дуугаар дуугарч буйгаар дүрсэлсэн нь догшин хүч чадлыг илэрхийлнэ. Мөн цусан дусал бүхий эрхи зүүж, хар могой, хүний ясаар чимэглэсэн байна.

Бурхны дагина Доржсолонма нь цэнхэр өнгөтэй, баруун мутартаа гавал барьсан, нүцгэн байдлаар дүрслэгдэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр хамт оршжээ.

Арван хангалын дотроос хамгийн хүч чадалтайд тооцогдох энэхүү шүтээнийг урласан урлаач тодорхойгүй бөгөөд үзмэр цуглуулгын шугамаар музейн сан хөмрөгт бүртгэгдэн хадгалагдаж байна. Тус бүтээл нь XIX-XX зууны Монголын шашны урлагийн онцлог, нууц тарнийн урсгалын бэлгэдэл зүй, дүрслэлийн уламжлалыг тод илэрхийлсэн үнэт өвд тооцогдож байна.

Ямандаг буюу Жигжид бурхан

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Музей Урлаг

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.