Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ
Сонин хачин

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

Урлаг Урлаг26/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ноход бол хүн төрөлхтний хамгийн сайн найз бөгөөд эртний ДНХ-ийн шинжилгээгээр нохой, хүний ​​хоорондох бат бөх холбоо 15 000 гаруй жилийн түүхтэй болохыг тогтоожээ.

Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа нь гэрийн тэжээвэр нохойн хамгийн эртний генетикийн нотолгоог 5000 жилээр урагшлуулж, газар тариалан үүсэхээс өмнө хүн амьтан тэжээж, хойлго хийдэг байсныг харуулж байгаа аж. 

Хамгийн эртний буюу 15 800 жилийн настай олдворыг Туркийн Анатолид хүний ​​шарилтай хамт оршуулсан байв. Харин 14 300 жилийн тэртээх нохойн эрүүний ясыг Сомерсет дэх Гофын агуйгаас олсон юм. Энэ агуйд хүний мах идэх зан үйлээрээ алдартай овог аймаг амьдардаг байжээ .

Людвиг Максимилианы их сургуулийн доктор Лачи Скарсбрук “Энэ нь 15 000 жилийн өмнө Сомерсетээс Сибирь хүртэл Евразид өөр өөр гарал үүсэлтэй ноход оршин байсны баталгаа. Өөрөөр хэлбэл газар тариалан эрхлэн, мал амьтныг гаршуулахаас 10 000 гаруй жилийн өмнө буюу сүүлийн мөстлөгийн үед нохой гэрийн тэжээвэр амьтан болсон байх магадлалыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Өмнөх археологийн нотолгоонууд нохойг мөстлөгийн сүүлийн үе буюу 12 000 жилийн өмнө саарал чоноос гаршуулсан болохыг баттай нотолсон. Гэвч нохойн хамгийн эртний шууд генетикийн нотолгоо нь ердөө 10 900 жилийн настай байсны зэрэгцээ ясны ДНХ-г чоноос ялгахад учир дутагдалтай байжээ.

Скарсбрук болон Лондоны Байгалийн түүхийн музейн эрдэмтдийн хамтарсан судалгаанд Их Британийн Гофын агуй, Туркийн Пинарбашы, Сербийн хоёр газарт байгаа яснаас ДНХ-г шинжилжээ. Дэвшилтэт технологийн үрээр эртний ясны ДНХ-ийн жижиг хэсгүүдийг нэгтгэж, бүхэл бүтэн геномыг сэргээн засварлах боломжийг олгосон бөгөөд энэ нь анх удаа зүйлийн тодорхой тодорхойлолтыг хийх боломжийг олгосон юм.

Судалгааны үр дүнгээс харахад ноход дор хаяж 14 000 жилийн өмнө Европ болон Баруун Азид өргөн тархсан гэсэн дүгнэлтэд хүрлээ. Туркээс олдсон ясны изотопын шинжилгээгээр ноход загасаар баялаг хоол хүнс хэрэглэдэг байсан нь нутгийн хүмүүсийн хоолны дэглэмтэй адилхан болохыг тогтоожээ. Бусад газруудад ижил төстэй хоолны дэглэм ажиглагдсан нь нохойг хүмүүс зориудаар хооллож байсан болохыг харуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026
Сонин хачин Урлаг

Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна

02/07/2026
Сонин хачин Урлаг

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.