Өмнөд Солонгосоос гаралтай, Оклахомад амьдардаг, 18 настай Иоия Пресли хүүгийн илтгэл олныг бишрүүлжээ.
Түүний ээж 18 жилийн тэртээ жирэмсэн болсноо мэдээд үр хөндүүлэх гэж байсан ч аз болоход хүү амьд гарчээ. Учир нь хоёр сартай жирэмсэн эмэгтэйн хэвлийд ихэр хүүхэд байгааг мэдээгүй эмч ихрийн нэгийг авч, харин Иосия хүүг үлдээсэн байжээ. Хэдэн сар болоход дахин үр хөндөлт хийлгүүлэхэд оройтсоноо мэдсэн эх нь түүнийг төрүүлсэн ч хаясан байна. Хүү үр хөндөлтийн гайгаар нэг гаргүй төржээ.
