Ангилал: Дуу хөгжим

Дуучин А.Түмэн-Өлзийгийн шинэ уран бүтээл “Аавдаа” дууны видеог Монголын эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын 8-ыг Монголын “Аавуудын өдөр” болгон тэмдэглэж болсонтой холбогдуулан аавдаа хайртай хүн бүхэнд зориулж байна.

Амай нэрээр алдаршсан Ж.Золбаяр бол Монголын анхны ди жэй нарын нэг бөгөөд дэлхийг тойрон аялагч цөөн хүний нэг. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сард Монголоос гарч, дэлхийн 70 гаруй орноор аялаад 2010 оны тавдугаар сарын 08-нд эх орондоо буцаж ирсэн билээ.

Грэмийн шагналт Английн алдарт фолк рок хамтлаг Mumford and Sons “Hopeless Wanderer” дууныхаа клипийг хөгжим сонирхогчдод хүргэж эхлээд байна. Энэхүү уран бүтээл нь хамтлагийнхны хоёр дахь цомог болох “Babel”-д багтсан бөгөөд илүү инээдмийн өнгө аястай зураглалуудыг гаргасан нь хүмүүст сонирхолтой санагдах бололтой хэмээн хөгжмийн сувгууд мэдээлжээ.

“Норовын намтар” зохиолыг уншиж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Драмын театрын уран бүтээлчид энэхүү зохиолыг тайзны бүтээл болгожээ. Сахилгагүй Норовын дүрд тоглож байгаа залуу жүжигчин А.Чингүүнтэй уулзлаа.

Шведийн “Kollektivet Livet” сурталчилгааны агентлагаас нэгэн сонирхолтой бүтээлийг гаргасан тухай “жигтэй” нэгэн мэдээллийг дуулгая. Энэхүү богино хэмжээний видео рекламыг Шведийн сексийн боловсрол олгох “RFSU” компаний захиалгаар хийсэн бөгөөд хэзээд содон, шинэлэг санаануудыг бүтээлдээ тусгадаг тэд бэлгэвчнээс гарах “жинхэнэ“ аялгуугаар энэхүү бичлэгээ хийсэн байна.

Залуусын дунд “Хэлж чадсангүй”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг дуугаараа танил болсон Поп дуучин Боботой сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар хэсэгхэн хөөрөлдлөө.