Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ
Археологи

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:09/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хомо сапиенс (оюун ухаант хүн) болон неандертальчуудын өвөг байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа хүний чулуужсан араг ясны хэсгүүдийг Мароккогийн Залуучууд, соёл, харилцаа холбооны яаманд танилцуулжээ.

Эдгээр эртний олдворыг олон улсын археологийн экспедиц Атлантын далайн эрэгт орших Касабланка хотын ойролцоох “Томас-1” гэдэг нэртэй карьераас илрүүлсэн байна. Судлаачид уг газраас насанд хүрсэн хүний доод эрүүний хэсэг, хүүхдийн бүтэн доод эрүү, гуяны ясны хэсэг, хэд хэдэн шүд, нурууны яс олжээ.

“Нарийн төвөгтэй шинжлэх ухааны шинжилгээ, цахилгаан соронзон туяагаар хийсэн судалгаагаар Мароккогийн баруун хойд хэсгээс олдсон эдгээр чулуужсан олдворууд нь Хомо эретус-т (орчин үеийн хүний шууд өвөг гэж үздэг) хамаарах хэлбэр бүтцийн шинжүүдийг  Хомо сапиенсийнхтэй төстэй, илүү хөгжсөн шинжүүдтэй хослуулан агуулж байгааг тогтоосон” гэж төслийн удирдагчдын нэг, Мароккогийн Археологи, үндэсний өвийн хүрээлэнгийн профессор Абдеррахим Мухиб ярилаа.

Түүний хэлснээр, ийм хослол нь уг олдворыг орчин үеийн хүний хувьслын ойлголтыг тайлбарлах, мөн Европт илэрсэн бусад хүний төрлүүд үүсэхэд хүргэсэн “эгч дүүсийн салбар” шугамыг ойлгоход тус дөхөм болох ажээ.

Мухибын хэлснээр, Касабланка орчмоос олдсон энэхүү нээлтийн гол ач холбогдол нь Рабатад танилцуулсан үлдэгдлүүд хүний хөгжлийн үндсэн хоёр шугам салж эхэлсэн үе буюу Хомо сапиенс үүссэн Африкийн шугам болон неандертальчуудын эх болсон Евразийн шугамын заагт хамаарч байгаад оршиж байна. Иймээс “Томас-1” карьераас илэрсэн эдгээр чулуужсан олдворуудыг Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвөг дээдсийн хамгийн өндөр магадлалтай төлөөллийн үлдэгдэл гэж үзэж болох юм хэмээн Мароккогийн профессор онцолсон байна.

Судалгаагаар эдгээр чулуужсан яснууд 700 мянгаас 773 мянган жилийн настай болох нь тогтоогджээ. Танилцуулгад дурдсанаар, Марокко болон Европын археологичдийн  археологи, генетик, антропологийн шинжлэх ухаанд хийсэн энэхүү нээлт нь орчин үеийн хүний үүсэл Африк тивд, ялангуяа Хойд Африкаас эхтэй гэх таамгийг бататгаж, хүний хувьслын үйл явцын ойлголт ба газарзүйн орон зайг улам өргөжүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

08/01/2026
Археологи Урлаг

Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн хурдан үлэг гүрвэлийн мөрийг Монголоос олжээ

24/12/2025
Археологи Урлаг

Эртний грекийн 2500 жилийн настай баримал олдов

19/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.