Ангилал: Дуу хөгжим

“Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо. Долоо дахь уран бүтээлийн эзэд бол реппер Rokit Bay, DJ Заяа нар байлаа. Тэд “Микрофоны ард” амьдаар зогсон ремикс хийн хүргэсэн юм.

Баяр агсны хүү Хонгор аавьнхаа авьяасыг өвлөж, нэр хүндийг нь гаргаж яваа. Тэрээр Анир хэмээх бүсгүйтэй сүр дуулиантай хурим хийснээс хойш уран бүтээлийн ажлаа түр орхин хувийн амьдралаа анхаарах болсон.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” яруу найргийн шинэ түүврийнхээ нээлтийг хийсэн.