Ангилал: Дуу хөгжим

Өнөөдөр манай чөлөөт эрэгтэй тамирчдаас 84 кг жинд О.Үйтүмэн Гүржийн бөх Дато Марсагишвилитэй барилдлаа. Түүний өрсөлдөгч нь энэ жил 21 настай залуу тамирчны нэг аж. “Аврагч” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй баирлдаж туршлага дутаж 2:0-р ялагдлаа

Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д барилдаж буй ОУХМ Ж.Чулуунбат ялагдлаа.

Манай бөх олимпийн дэвжээнд эхний тойрогтоо хийлсэн бол дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзэж, 1-0; 2-0 харьцаагаар ялсан юм. Ингээд наймны нэг шигшээд дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, ОХУ-ын Билял Маховтай барилдаж, эхний үед 6:0 харьцаагаар ялсан ч дараагийн үед 1:2, 1:0 барилдаанаа дуусгаснаар ялагдал хүлээлээ.

Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.

2012 оны наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 20 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 21.45 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (Мөнгөн медалийн төлөө)

Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү дөнгөж сая мөнгөн медалийн төлөөх тоглолтоо хийж Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдаж 21-26 харьцаатайгаар ялагдаж хүрэл медалийн боллоо.

Монгол түмний итгэл найдварын эзэн болсон шилдэг боксчин Н.Төгсцогт монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.

Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Харин энэ удаад эхний үед оноогоор 6-4-өөр тэргүүлж, 2 дугаар үед оноогоор 5-3-аар илүүрхэн, 3-р үед оноогоор илүүрхэн ялав.

Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ П.Өнөрбат эхний барилдаанаа хийж, Гүржийн бөх Давит Хуцишвилид 1-0; 2-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Тэрээр түүнийг ялсан Гүржийн бөх цаашид амжилттай барилдаж аваргын төлөө барилдвал манай бөх дагаж барилдах юм.

Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр 55 ба 74 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна. Энэ өдөр Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд зодоглосон билээ.