Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ж.Солонго: СТА цол, тэмдэг бол миний өгдөг шагнал биш
Үндэсний хөгжим

Ж.Солонго: СТА цол, тэмдэг бол миний өгдөг шагнал биш

Урлаг Урлаг25/02/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
j_solongo865843144794932013-02-25-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр  дөрвөн ахмадыг шагнасан. Гэтэл түүний олгосон СТА цолны үнэмлэх хуурамч байсан гэнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Энэ мэдээлэл хэр бодитой талаар яамны болон буруутгагдаад байгаа Ж.Солонгын байр суурийг сонирхлоо. Мөн хуурамч шагнал хүртсэн ахмадын ар гэрийнхэнтэй ч уулзсан юм.Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам­наас тодруулахаар яамны мэргэжилтэн н.Эрдэнэ­чулуун­тай уулзахад энэ асуудал манай яамтай огт холбоогүй. БШУЯ-наас асуу гэсэн юм. Тэгээд БШУЯ-ны шагнал хариуц­сан мэргэжилтэн н.Наран­зултай уулзахаар очиход тэрбээр эмнэлэгт хэвт­сэн байсан учир утсаар холбогдлоо. Тэрбээр энэ хэрэг одоо цагдаад шалгагдаж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн талаар ярилцлага өгөх боломжгүй гэв.  Тиймээс үнэм­лэхийг хуурамчаар үйлд­сэн гэж буруутгагдаад байгаа Монгол кино нэгтгэлийн захи­рал Ж.Солонготой уулзаж дараах хариултыг авлаа.

-Таныг СТА цол, тэмдгийг хуурамчаар үйлдэж тараасан гэх мэдээлэл гараад бай­на.  Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Соёлын тэргүүний ажил­тан цолыг соёл урлагийн бай­гуул­лагад 15-20 жил ажил­ласан хүмүүст Засгийн газраас өгдөг юм. Бид өмнө нь олон хүнд СТА цол, тэмдэг өгсөн. Манай байгууллагаас 90 гаруй хүн энэ цол тэмдгээр шаг­нагдсан байдаг. Энэ яригдаад байгаа СТА цол, тэмдгийг “Жигжид” сангаас 4-5 ахмадад өгүүлэхээр өнгөрсөн долдугаар сард хүсэлт гаргаж бичиг баримтыг нь яам руу явуулсан.

Долдугаар сарын дундуур яамнаас яриад “Танай дөрвөн хүний СТА цол, тэмдэг гарсан” ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд манай лабораторийн эрхлэгч Ш.Ооёо яваад яамнаас энэ цолны үнэм­лэхүүдийг авчирсан. Тэгэх­дээ үнэмлэхүүдийг нь авч­раад тэмдгийг нь авчраагүй юм. Тэгээд яагаад тэмдгийг нь авчраагүй юм бэ гэсэн чинь яаманд тэмдгийн нөөц дууссан байна, дараа нь аваарай гэж байна гээд ирсэн.

Тэгэхээр би шагнагдсан хүмүүстээ тэмд­гийг нь ирэхээр нь хамтад нь өгье гэсэн чинь манай ажил­чид цагаан сар болж байна, өгчихье. Баяраараа ах дүүдээ үзүүлж баярлаг гэхээр нь өгсөн. Цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүү­лэх үеэрээ энэ шагналыг дөрвөн ахмаддаа өгсөн.

-Энэ үнэмлэхийг хаанаас авсан юм бэ?

-БШУЯ-наас манай лабора­торийн эрхлэгч Ооёо явж авчирсан. Энэ хүмүүсийг шагнах талаар Жигжид сангаас тодорхойлолтыг гаргаад өн­гөрсөн оны зургадугаар сард Боловсролын яаманд өгсөн. Уг нь наадмаар тааруулаад шаг­налыг нь өгье гэж бод­сон ч амжаагүй. Тэгээд сүүлд гарахаар нь хадгалж байгаад сая цагаан сараар гардуулсан юм. Түүнээс биш гудамжнаас юм уу, захаас энэ үнэмлэхүүдийг аваагүй.  Яамнаас манай ажилтан очиж авсан. Тэгэхээр энэ үнэмлэхүүд төрийн яамнаас л гарсан байж таарна.

-Яагаад таныг буруутгаад байгаа юм бол?

-Би төрийн шагналыг хуурам­чаар үйлдэнэ гэж байхгүй. Сайдын гарын үсэг, яамны тамгыг дуурайлгана гэж байхгүй шүү дээ. Үнэхээр энэ үнэмлэхүүд хуурамч бол хуурамч үнэмлэх гаргадаг бүлэг хүмүүс байна. СТА цол, тэмдэг бол миний өгдөг шагнал биш. Би яамны шагналыг дамжуулдаг хүн болохоос гаргадаггүй. Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгч шалгуулж байгаа. Төрийн яамны тамга, сайдын гарын үсгийг дуурайлган хийнэ гэдэг бол ноцтой гэмт хэрэг. Дахин хэлэхэд үүний цаана хуурамч үнэмлэх үйлддэг бүлэг хүмүүс байна.

Их л бухимдаж гомдсон доо

Энэ шагналаар шагнагд­сан хүний ар гэрийн хүн Монгол кино нэгтгэлд ажил­ладаг байхтай тааралдаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр Монгол кино нэгтгэлд 30 гаруй жил монтажчинаар ажиллаж байгаад эдүгээ гавъяаны амралтаа эдэлж суугаа С.Нэргүйн гэр бүлийн хүн юм.  Т.Доржгомбо гуай ч мөн Монгол кино нэгтгэлд боловсруулалтын техникч буюу лаборантаар олон жил ажилласан МУСТА хүн.

Тэрбээр энэ тухай “манай гэр бүлийн хүн цагаан сараар төрийнхөө шагналаар шагнуулаад их баяртай байсан. Гэтэл шаг­нал авсны дараахан TV5 телевизээр үнэмлэх хуурамч гэж мэдээлсэн. Эхэлж сонсоод их цочирдсон. Монголынхоо уламжлалт баяраар шагнал авсандаа баярлаж үр хүүхэд, хамаатан садандаа үзүүлж байгаад гэнэт ийм мэдээ сонсох эвгүй л юм байна лээ.

Мөн энэ үед манай гэргийтэй хамт кино үйлдвэрт гэрэл сонгогчоор ажиллаж байсан Оюунчимэг бас СТА цолыг авсан. Тэр хүн ч энэ мэдээг сонсоод цочирдсон. Шагналаа дээдэлж бурхан дээрээ тавьж байсан чинь төрийн тамгатай үнэмлэх хуурамч гэхээр хэн ч гэсэн сэтгэл зүйгээр унана шүү дээ. Тэр хүн их бухимдаж гомдсон. Хуурамч үнэмлэх өгч, иргэдээ хуурдаг дарга нар байдаг юм уу л гээд байсан.

Үнэмлэх бол төрийн тамгатай, сайдын гарын үсэгтэй сайхан л үнэмлэх байна лээ. Хуурамч гэдгийг нь бид яаж мэдэх вэ” гэсэн хариултыг өглөө. Юутай ч энэ үнэмлэх үнэ­хээр хуурамч уу, үгүй юу гэдэг нь шалгагдаж байгаа юм байна. Харин төрийн яамныхан шалгагдаж байгаа хэрэг болохоор ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзаж байна.

Эх сурвалж: "Нийгмийн толь"

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрт шалгарчээ

21/05/2025

“Royal dance” хамтлагийн ДАШТ-д оролцох үндсэн бүрэлдэхүүнийг зарлав

21/05/2025

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.