Ангилал: Дуу хөгжим

Монголын рок попын шилдгүүдийн нэг Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа МУГЖ Г.Ариунбаатар нар хамтран нэгэн шинэ уран бүтээл туурвиснаа сонсогч түмнээ өргөн барьжээ. Тэрээр Булган нутгийнхны шүтээн болсон “Хөгнө хан” уулын тухай яруу найрагч Х.Соёмбо, ая зохиогч Г.Энхбаяр нарын бүтээсэн энэхүү гайхалтай дууг ийнхүү хоёр дуучин маань хамтран дуулжээ.

1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг ирэх долоо хоногт манай эх оронд хүрэлцэн ирнэ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтынх нь нэгд Монгол Улсыг оруулсан одод ирэх сарын 7,8-нд “UB Palace”-д тоглоно. “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаар нь Монголын залуус сайн мэдэх “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байна. Харин төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа юм.

Монголын загварын ертөнцийн гоё сайхныг үзэгч, үйлчлүүлэгчдэд мэдрүүлж байдаг өндөр зэрэглэлийн “Cashmere Workshop” шоу өнөөдөр болох гэж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон жил бүр уламжлал болгон шинэ загвараа танилцуулдаг тус брэнд тансаг зэрэглэлийн ноолууран даашинзаараа алдартай. Тэд 2013 оны шинэ загварын дээжисээ ийнхүү өнөөдөр болох загварын шоугаараа танилцуулах ажээ.

“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмө­рөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ер­төнцийн хил хязгааргүй даяарчлагд­сан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өө­рийн­хөн маань эл явдалд гайхаш төр­мөөр хөндий хандсан нь миний ан­хаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүл­зүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн ня­луун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хав­чиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийд­сэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.

Уншигчдын гарт очоод хоёр сар гаруйхны хугацаа болоход “bestseller”-ын уран зохиолын төрөлд тэргүүлээд буй Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романы талаар Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (УБ-2005), “Атлантын нуруу тэнийв” (УБ-2010) номын орчуулагчаар ажилласан Ж.Нэргүйтэй ярилцлаа.

“Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан анхны бие даасан талархлын тоглолтоо монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах гэж буй МУГЖ Г.Ариунбаатар “Хань минь дээ” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.