Ангилал: Дуу хөгжим

Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэснийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ 2021 оны дөрөвдүгээр сард шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад байгаа билээ.

Нэр дэвшигч уулзалтын эхэнд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой давхцаж байгааг бэлгэшээж байна. Атар газар эзэмшихээс эхлээд аж үйлдвэрийн комбинат байгуулсан, соёл урлагаас сонгодог урлагт, сансарт хүртэл хүн нисгэсэн. Хүн амынхаа тоог зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж, ард түмнээ бичиг үсэгт сургаж ЮНЕСКО-гоос шагнал хүртэж байсан түүх Монголын түүх. Ийм агуу түүхийн 100 жилийн ой юм. Тиймээс энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээн тодотгов.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн монгол” уриатай сонгуулийн сурталчилгаа Хан-Уул дүүрэгт үргэлжилж, иргэд сонгогчидтой уулзлаа.

Өчигдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай холбоотойгоор хийсэн судалгааны талаар танилцуулах цахим хурал, уулзалт боллоо. Энэ үеэр “MMCG” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын чанарын судалгааг танилцууллаа.

Хөгжмийн зохиолчдын олон улсын наадмын таван удаагийн шагналт, бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналтан, “Алтан намар” наадмын шилдэг бүтээлүүдийн эзэн, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.

“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох “Эх нутгийн дуу” та бүхэнд хүрч байна. Уг дууны аялгууг Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /“Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлэн олноо хүртээл болгож байна.

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.