Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монголын нууц товчоо”-г уншиж, түүхэн үйл явдлыг хэлэлцэж байна
Өв соёл

“Монголын нууц товчоо”-г уншиж, түүхэн үйл явдлыг хэлэлцэж байна

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клуб болон ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж буй “Монголын нууц товчоо” боловсролын хөтөлбөрийн наймдугаар бүлгийн уншлага, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залууст Монголын түүх, өв соёл, уран зохиолын үнэт өв болох “Монголын нууц товчоо”-г системтэйгээр уншиж судлуулах, түүхэн үйл явдлыг ойлгон тайлбарлах, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, бусдын байр суурийг сонсож, харилцан ярилцах замаар унших, шүүн тунгаах, хэлэлцүүлэгт оролцох чадварыг хөгжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид зохиолыг бүлэг бүрээр нь уншиж, тухайн хэсгийн үйл явдал, дүрүүдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, зохиолын хэл найруулга болон өгүүлэмжийн онцлогийг хэлэлцэн ярилцдаг. Өмнөх хэлэлцүүлгүүдэд хүүхдүүд түүхэн үйл явдлыг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, үзэл бодлоо үндэслэлтэй илэрхийлэн, номын агуулга болон уран сайхны онцлогийн талаар санал солилцож байв.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Монголын нууц товчоо”-ны наймдугаар бүлэг буюу “Хүчлүгийн дутаасан ба Жамухын дарагдсан нь” хэсгийн үйл явдал, дүрүүдийн онцлог, түүхэн ач холбогдлыг уншиж судлан, оролцогчид өөрсдийн ойлголт, байр суурийг хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тус бүлэгт Мэргидийн Тогтоа бэх, Найманы Хүчүлүг нарын хувь заяа, Жамухын баригдсан үйл явдал, улмаар Чингис хаан Жамухад хэрхэн хандаж буй зэрэг тухайн үеийн улс төр, харилцаа, анд нөхөрлөлийн асуудлыг өгүүлдэг.

Хэлэлцүүлгийн үеэр зохиолд гарч буй үйл явдал, дүрүүдийн шийдвэр, тэдгээрийн цаад шалтгааныг өнөөгийн нийгмийн ойлголттой холбон тайлбарлаж, түүхэн эх сурвалжийг зөвхөн уншиж мэдэхээс гадна асуулт дэвшүүлэх, нотолгоонд тулгуурлан санал бодлоо илэрхийлэх байдлаар ажилласан байна.

“Монголын нууц товчоо”-г хүүхэд, залуучуудад системтэйгээр уншуулж, бүлэг бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулах энэхүү санаачилга нь 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед оролцогчид бүтээлийг 17 сарын хугацаанд уншиж судлахаар төлөвлөсөн юм.

“Монголын нууц товчоо” боловсролын хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад үндэсний түүх, хэл, уран зохиол, өв соёлоо танин мэдэх боломж олгохын зэрэгцээ ном унших дадал, түүхэн сэтгэлгээ, судлан шинжлэх болон үзэл бодлоо зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг, утга зохиолын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр ярилаа.

Сонирхуулахад, 2025 оны тавдугаар сард зохион байгуулсан дөрөвдүгээр бүлгийн хэлэлцүүлэгт Завхан, Говь-Алтай аймгийн 50 гаруй сурагч оролцож, номын агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ

14/11/2026
Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа

11/11/2026
Өв соёл Урлаг

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.