Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ

Энэ сарын эхээр ямар нэг хууль бус үйл ажиллагаа явагдаж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Та удирдах албан тушаалд дэвших магадлалтай бөгөөд үүнээс болж бага зэрэг айдас үүсэх болно. Энэ үед санхүүгийн асуудлаа тогтворжуулах, тайлан тооцоогоо шалгах, орлого зарлагаа зохицуулах зэрэг чадвараа харуулахад хамгийн тохиромжтой байж болох юм. Таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, амьдралаа илүү сонирхолтой болгохыг зорь. Хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар сайн ярилцаж, хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Хувийн амьдралын төлөвлөгөө болон гэр бүлийн үүрэг хариуцлагадаа сайн анхаарахыг цаг үе шаардах болно. Сарын дунд үед олныг хамарсан сургалт зохион байгуулах замаар хүмүүсийн итгэл хүлээсэн бол хэрэгтэй мэдээллийг ашиглах боломж их байна. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд сайнаар нөлөөлөх болно. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлэх ба хайртай хүмүүс, найз нөхдийн сэтгэл хөдлөл дотоод мэдрэмжийг тань өндөр болгоно. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно. Эд мөнгө болон хайр дурлалтай холбоотой асуудал гарах үед тогтворгүй зан ааш үзүүлэхээс сэргийл. Та юу ч төлөвлөсөн бай ихэнх цагийг өөртөө зориулаарай. Ууланд авирах, усанд сэлэх зэрэг нь ямар ч сайн эмээс илүү эмчилгээ болно. Та өөрийн сонирхдог зүйлээ үл ойшоож болохгүй. Сарын сүүл рүү бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдан зохион байгуулах чадвар сайн байна. Хүмүүсийг өөртөө ойртуулахын тулд эр зоригтой бөгөөд хариуцлагатай бай. Мөнгөө ухаалаг зарцуул. Хөлсөө урсган олсон мөнгөө хамаагүй бүү үр. Түншүүд эсвэл дайснуудын далд явуулга санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Таны харилцаа холбоонд шинэ мэдрэмж ажиглагдаж магадгүй. Таны мэдрэмж, зөн совин уулзалт хийх, олон хүнтэй харилцах зэрэгт тааламжтай нөлөөлнө. Хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг бол яг одоо үүнийг хэрэгжүүл. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавих хэрэгтэй байгааг сана.
ҮХЭР

Энэ сарын эхээр хөрөнгө мөнгөө хэмнэх, аяллаа урьдаас төлөвлөн, санхүүгээ зохицуулах зэрэг нь гарч болох эрсдэлээс сэргийлэхэд тусална. Хууль, шүүхтэй холбоотой маргаанд од эрхэс таатай хандахгүй. Бичиг баримтын алдаа, хэрэгтэй материалаа мартах эсвэл санал зөрөлдөөн зэргээс болж төлөвлөсөн ажил хойшлогдож магадгүй. Санхүүгийн хүндрэлд ороогүй хэдий ч та банкны хадгаламж, дансны үлдэгдэлдээ санаа зовох бололтой. Ажил хэргийн харилцаа, техникийн саатал зэргээс болж асуудал үүсэж болзошгүй. Өнгөрсөн үйл явдалтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхийн тулд хууль шүүх зэрэг хөндлөнгийн оролцоо шаардагдах магадлалтай. Сарын дунд үед одоо хийж буй ажлаасаа залхаж, урам хугарсан ч хүлээцтэй бай. Таны эргэн тойрныхондоо хандсан аливаа гомдол санал бүгдийг өөрийн тань эсрэг эргүүлж мэднэ. Бодлогогүй хэлсэн үгнээсээ болж сэтгэл гутралд орж болзошгүй. Сүүлийн үед гаргасан хүчин чармайлтын үр дүнд санхүүгийн амжилтад хүрэх магадлал өндөр байна. Мөн төлөвлөсөн зүйлээсээ ч ашиг олох магадлалтай үе. Од эрхэс таныг хайр дурлалын адал явдалд орооцолдохгүй байхыг зөвлөж байна. Учир нь та хэнд талтайгаа мэдэхгүй төөрөлдөх бололтой. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гарга. Хайртай хосууд романтик амралтаа сайн төлөвлөж аялалд гарвал тохиромжтой. Сарын сүүл рүү ажил хэргийн ахиц дэвшил таны төлөвлөгөөнөөс ихээхэн хамаарах болно. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болж төлөвлөсөн ажил түр саатах бололтой. Төлөвлөсөн ажил амжилт олж, үр дүн болон шагнал урамшуулал хүртсэн бол илүү тав тухыг мэдрэхийг хүснэ. Гэхдээ таны бодол санаа болон ажлын бүтээмжийг тасалдуулсан, анхаарал сарниулах хэд хэдэн зүйл хүлээж байна. Хэрэв та бясалгалаар хичээллэх юм бол өөрийн сэтгэлийн хөдлөл болон бодол санааг тогтвортой байлгаж чадна. Үргүй зардалд анхаарлаа хандуул. Зарлага тань ихсэж хяналтаас гарсан тул жолоо цулбуураа татах цаг болжээ. Мөн ойрын хүмүүсээсээ мөнгө зээлэхгүй байх нь ухаалаг алхам байх болно. Чухал асуудал дээр өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хичээх нь танд хэцүү сорилт байх болно. Гэхдээ улс төрийн болон нийгмийн үйл явдалд оролцох нь шинэ замналаа эхлүүлэх боломжийг олгоно.
ИХЭР

Энэ сарын эхээр таатай үйл явдлууд тохиолдоно. Аливаа зүйлд шийдвэр гаргах, ямар нэгэн судалгаа хийх, чухал удирдамж гаргах зэрэг нь хялбар байна. Од эрхсийн нөлөөгөөр шинэ зорилго, тэмүүллийн араас хөөцөлдөх үйл ажиллагаа нь таны өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Хэрвээ та мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол шинэ сургалтад хамрагдах нь тохиромжтой. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар судлах нь сайн үр дүн өгнө. Эрүүл мэнддээ анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Биеийн хүчний эрсдэлтэй ажил бүү хий. Боломж гарвал сонирхолтой газар тухтай амар. Танд хуучны найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө. Сайхан дурсамж үлдээсэн сайн хүмүүс эерэг хандлага авчрах болно. Сарын дунд үед ажлын дарамтад байгаа бол хэт стресст нэрвэгдэхгүй байхад анхаар. Аливаа асуудал дээр сэтгэл хөдлөл гаргах нь бодлогогүй алхам байна. Онц шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Найз нөхөрлөлийн харилцаа таны бизнесийн ажил, борлуулалтын сүлжээнд таатай нөхцөл байдлыг бий болгоно. Хайр дурлал дээр сэтгэл хоёрдож байгаа хүмүүс дотно харилцаандаа цаг зав зарцуулаарай. Хайрын харилцаанаас романтик байдлыг та хүсэх бололтой. Хайрын харилцаагаа дахин сэргээхийн тулд бүтээлч ажиллагаа тус болох болно. Хэт төгс байдлыг эрхэмлэдэг зангаа хязгаарла. Сарын сүүл рүү ажлын байр болон бизнесийн төрлөө өөрчлөх магадлалтай. Гадаад харилцаагаа сайжруулах алхам хайж олоорой. Та сайхан харагдаж, өөртөө итгэлтэй бөгөөд өндөр ёс суртахуунтай байвал их дэмжлэг авна. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Та үл хөдлөх хөрөнгөө худалдан авах гэж байгаа бол үнийн хөөсрөл намдахыг хүлээхийг сануулж байна. Гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Хосуудын харилцаа сайн байгаа хэдий ч мөнгөнөөс болж итгэлцлээ алдахаас сэргийл. Эцэг эх, ах дүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлбэл маш таатай байх болно. Гэр орноо засаж тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай байна. Таны бусадтай харилцах чадвар сайжрах бөгөөд найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцахыг зөвлөж байна.
МЭЛХИЙ

Энэ сарын эхээр гэнэтийн учралд болгоомжтой хандаж, төвийг баримтал. Асуудал үүсвэл аль болох эвээр зохицох хэрэгтэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Амьдралын сайхан байдлыг энгийн зүйлээс ч мэдэрнэ. Сайхан мэдрэмж байх боловч сэтгэл хангалуун байхгүй. Энэ үед чухал ажил эхлэх бол хүлээн авсан мэдээллээ сайн боловсруулах шаардлагатай. Аль болох томоохон шийдвэр гаргасны хэрэггүй. Цагийн хуваариа шалгаж ямар нэг чухал уулзалт мартсан үгүйгээ шалга. Ойр дотнын хүн эсвэл сайн найздаа чухал зөвлөгөө өгөх гэж байгаа бол хэчнээн таагүй зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд романтик адал явдал тохиромжгүй. Сарын дунд үед өөртөө хэт итгэлтэй байж, аливаад хэтрүүлэгтэй хандахгүй байхыг зөвлөж байна. Таны эд хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудалд од эрхэс нөлөө үзүүлэх болно. Маргаантай сэдвүүдээс хол бай. Санхүүтэй холбоотой асуудлаас хол байх юм бол таны ажил хэрэг сайжрах төлөвтэй байна. Бизнесийн түншлэл тогтоох гэж байгаа бол хууль ёсны дагуу гэрээ хэлэлцээрээ хийх нь зөв. Урлагийн мэдрэмж их өндөр байх бөгөөд энэ нь таны үзэл бодолд нөлөө үзүүлэх болно. Гэхдээ амьдралын эрч хүч бага зэрэг суларч байна. Ганцаараа тайван амгалан орчин амрахыг хүсэх боловч найз нөхдийн урилганд цааргалах хэрэггүй. Сайтар ойлголцох таатай боломжийг бүү алд. Хайртай хосууд алс газар аялалд явах бол сайхан шийдвэр байна. Хайр дурлалын харилцаа гэрэлтэнэ. Гэр бүлдээ аз жаргалтай байхад нь жаахан ч гэсэн туслах үйл ажиллагаа бодож ол. Сарын сүүл рүү олон нийтийг хамарсан асуудал сэтгэлийн хямралыг нэмэгдүүлэх болно. Од эрхэс таныг удаан баримталсан арга барилаа хаяж шинэчлэн өөрчлөлт хийхийг шаардана. Ач холбогдолтой өөрчлөлтүүд таны амьдралын замыг өөрчилж магадгүй. Хийхийг хүсдэг боловч төдийлөн цаг гаргадаггүй зүйлээ хий. Удаан хугацаанд хийгээгүй дуртай зүйлсээ хийж, өөрийгөө эрхлүүл. Зарим өөрчлөлтийн үр дүн мэдэгдэх бөгөөд зөв зүйлийг бий болгох хүсэл тань олны анхаарлыг татаж чадна. Уран бүтээл хийх болон нөлөөтэй төсөл дуусгах хэрэгтэй байгаа хүмүүст аз тохионо. Оюун ухаан болон уран бүтээлч байдал хосолж гайхамшигт зүйл болно. Од эрхсийн нөлөөгөөр санхүүгийн байдал сайжирна. Яг одоо та зөв зам дээрээ зогсож байгаа тул зорилгынхоо төлөө эцсийг нь хүртэл тэмц.
АРСЛАН

Энэ сарын эхээр чөлөөтэй сэтгэн бодох чадвар тань ажил хэргийн боломж бололцоог өсгөнө. Шинэ ажил, албан тушаал өөрчлөлт, цалингийн өсөлт хайж байгаа хүмүүст ашигтай цаг ирнэ. Богино хугацааны курс, хэрэгтэй сургалтад суухаа бүү хойшлуул. Шинийг бий болгох бүтээлч нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө идэвхжүүл. Бие даасан бодол, шулуун шударга зан таныг илэрхийлнэ. Томорч мэдэх асуудлууд гарч ирэх тул түргэн шаламгай шийдэх хэрэгтэй. Татвар төлөлт, хууль дүрэм биелүүлэх зэрэг асуудлуудаа яаралтай эргэн харах хэрэгтэй. Таны оюун бодолд далд мэдрэмж нөлөөлөх бололтой. Хэрэв та үүнийг зөв хүлээн авч чадвал амьдралдаа эергээр ашиглаж болно. Сарын дунд үед үл хөдлөх авах болон хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой сайхан мэдээ сонсоно. Урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай. Аливааг эргэцүүлэн бодоход таны найз нөхөд чухал үүрэгтэй. Зовлон жаргалаа тэдэнд хуваалцвал сэтгэл санаа сайхан болно. Хайр дурлалын харилцаа нь ирээдүйнхээ тухай гайхалтай төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй тул хайр сэтгэлийн асуудалд анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд сануулж байна. Сарын сүүл рүү санхүүгийн тэнцвэрээ олохын тулд хуучин өр болон шинэ төлбөрөө зохицуул. Санаачилж эхлүүлсэн ажил таны ирээдүйд ашиг орлого авчрах гайхалтай боломж байна. Мөн өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн анхаар. Энэ үед үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд дарамт үүсэж магадгүй. Хэтэрхий их бүү ажилла. Бие махбод, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Биеэ амрааж одоогийн байр сууриа эргэцүүлэн бод. Үр хүүхдүүддээ анхаарал тавь. Биеийн хүчний ажил тийм ч таатай бус тул чөлөөт цаг гарган үр хүүхдүүдээ аль болох эрүүл агаарт байлга. Оюун ухааны үзэл бодол эсвэл сүсэг бишрэлийн байдал гүнзгийрч энгийн бүхэн таны сэтгэлийг татах болно. Романтик хайр дурлал, сэтгэл татам байдал, сексийн идэвх өсөхөд од эрхэс нөлөөлнө. Ганц бие эрчүүд янаг амрагийн адал явдалтай учирч, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
ОХИН

Энэ сарын эхээр боломжийн ашигтай гэрээ хэлэлцээрт хувь нэмрээ оруулах болон эрх мэдэлтэй хүмүүстэй уулзах зэргээр өөрийн байр сууриа өсгөж болно. Гэхдээ ажил болон бизнесийн асуудал гарч ирэх дахиад нэг нөхцөл үүснэ. Хэрвээ танд хангалттай их тусламж дэмжлэг үзүүлэхгүй мөн сэтгэл санааны хувьд хангалуун байхгүй байгаа бол одоогийн ажлаа солих талаар бодож үзэх хэрэгтэй. Өөрт хамаагүй ажлаар хариуцлага хүлээхээс болгоомжил. Таны харьцах хүрээ эрс өөрчлөгдөх тул гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Таны бүтээлч чадвар өндөр байгаа ч ямар нэг эргэлзээтэй асуудал гарч ирэх тул бүхнийг яв цав төлөвлөх хэрэггүй. Хайртай хүнээ хэт их өөрийнхөөрөө байлгах гэж оролдох хэрэггүй. Мэдрэмтгий хүмүүс сэтгэл хөдөлгөсөн ном зохиолд хэт автах болно. Сарын дунд үед томоохон төслөөс амжилт олох боломж гарна. Ухаалаг хандвал зарим нэг хэцүү зүйлийг энгийн аргаар хийх боломжтой. Хөрөнгө оруулалтын төсөлд ажиллах гэж байгаа хүмүүс амжилттай байх болно. Ямар нэгэн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бол энэ үед хийх уулзалт үр дүнгээ өгнө. Бичиг баримт бүрдүүлэх ажилд хариуцлагатай ханд. Мэдээлэл боловсруулах ажилд цаг их орно. Од эрхэс сэтгэл хөдлөлөө хянаж байхыг зөвлөж байна. Ажлын стресс болон гэр орны байдлаас болж уур бухимдал ихэснэ. Аливаад болгоомжтой байж, биеэ барь. Өөрийн эрүүл мэндийн байдлыг сайн анхаар. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлээс болгоомжил. Сарын сүүл рүү ажил хэрэг муугүй байх бөгөөд санасан бодсон зүйл бараг бүгд биелнэ. Харилцаагаа сайжруулах болон ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах таатай цаг үе ирж байна. Гарын үсэг зурахаас өмнө бизнесийн хамтран ажиллах бүх баримт бичгээ нягталж үзэж, хуульд харшлах зүйл байгаа эсэхийг сайн хяна. Чухал уулзалт цуцлагдаж мэдэх ч үүнд ихээхэн ач холбогдол өгөөд хэрэггүй. Таны бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх үе бөгөөд нөлөө бүхий хүмүүс таныг шинэлэг зүйлд хувь нэмрээ оруулахыг хүсэж, санал тавих магадлалтай. Санхүүгийн гэнэтийн ашиг олж, мөнгөн хөрөнгө нэлээд нэмэгдэх бололтой. Шагнал урамшуулал хүртэж ч магадгүй байна. Аливааг шинээр эхлэхэд тохиромжтой. Хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орохоор өргөдөл гаргах эсвэл албан тушаал ахих болон өндөр цалинтай ажлын нөхцөл шаардах зэрэгт санаачилга гарга.
ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр ихэнх гэрээ хэлэлцээрүүд саадгүй бүтнэ. Хэлсэн амандаа хүрч чадахгүй байдалд хүргэх амлалт өгөх явдал гаргаж болохгүй. Хэрэв та томоохон худалдаа хийхийг хүсэж байгаа бол эхлээд хэрэгтэй гэсэн зүйлсээ сайн бод. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Таны зөн совин хүчтэй байгаа тул хэрэв танд таалагдахгүй байгаа зүйл байвал өөрийнхөө үзэл бодлыг хамгаал. Гэхдээ удирдах албан тушаалтантайгаа санал нийлэхгүй байх тул өөрийн санааг өөртөө хадгалсан нь дээр бололтой. Бага зэргийн гуниг гутрал гарч ирэх ч та урсгалаараа байж үүнийг давах ёстой зүйл гэж үзвэл бүх юм хурдан алга болно. Залуу хүмүүсийн дотно харилцаанд хайрын гурвалжин үүсэх магадлалтай. Шинэ хүнтэй танилцахдаа хэт хийсвэр хандахгүй байхыг хичээ. Сарын дунд үед өмнө хийсэн хөрөнгө оруулалтаар ашиг олох боломж гарч ирнэ. Хамтран ажилладаг түншүүд таны хүслээр ажиллах боломж гарч болно. Ажлын ачаалалд бэлэн бай. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийл. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарах бөгөөд тэднээс тусламж гуйхаас ичих хэрэггүй. Хайр сэтгэлтэй хосууд ямар нэг үүрэг амлалт болон эрх чөлөөт байдлын төлөө өөрийн санааг хамгаалахыг чармайна. Сарын сүүл рүү таны ажил мэргэжлийн хүрээнд боломжууд ихсэх боловч бүх зүйлс саадгүй болно гэж найдах хэрэггүй. Хүндхэн шийдвэр гаргах ёстой болсноор таны муу зан чанар тодрон гарч ирэх болно. Харин та сайн үйлсийн төлөө мөнгө хандивлаж байгаа бол энэ гайхалтай зан чанараараа бусдын хайр хүндэтгэлийг татаж, олны дунд нэр хүндтэй байх ч боломж гарна. Зөвхөн мөнгө, эд баялгийн араас хөөцөлдөхөө больж зүрх сэтгэлийн дуудлагаа илүү сайн сонс. Дэмий болчимгүй зүйлд мөнгө үрэх байдал ч гарч магадгүй тул болгоомжтой бай. Зарим нэгэн зүйлүүд төлөвлөгөөнөөс гажиж магадгүй. Гэнэтийн эрсдэлтэй үйлдлээс зайлсхий. Мөрийтэй тоглоомоос хол байгаарай.
ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр хэт ачаалалтай ажиллавал нь амжилтад хүрэх магадлал бага байна. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр байхгүй. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөж магадгүй тул туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Таны ажлын нөхцөл нэлээд дарамттай санагдах бололтой. Сэтгэл хөдлөл нэмэгдэж, уур уцаартай байх тул харьцаандаа анхаар. Чухал ажил хэрэг явуулахад амаргүй байх бололтой. Гэнэтийн зүйл таны толгой эргүүлэх бөгөөд бусадтай харилцах харилцаагаа дахин эргэцүүлэн бодоход хүргэнэ. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болох нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс сэргийлэх аргыг ол. Бодит байдлыг гутрангиар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Зарим үед бие махбод болон сэтгэл санааны таагүй байдлаа даван гарахад тустай амар жимэр газар очих хэрэгтэй. Романтик дурлалын галыг асахад амархан байх бололтой. Романтик харилцаагаа илүү олон талтай, идэвхтэй болго. Сарын дунд үед тэвчээр ухааныг сорьсон асуудал гарч ирэх болно. Хэт их ачааллаас болж нэлээд их ядрах бөгөөд үүний хажуугаар чухал арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ингэж чадвал таны стресс багасаж, ажлаа үргэлжлүүлэн хийх чадвартай байх болно. Хувийн амьдрал болон албаны ажлаа зохицуулах хэрэгтэй болно. Таны гэр бүлдээ цаг заваа зарцуулж амжихгүй байгаа энэ байдлын талаар ойр дотынхон гомдоллох болно. Тааламжгүй байдалд байгаа хамаатан садан, ах дүү нартаа тусламжийн гараа сунгах хэрэгтэй болно. Гэр орондоо засвар хийх эсвэл шинэ байшинд нүүж орох зэрэгт таатай байх болно. Сарын сүүл рүү бизнес эхлүүлэх гэж буй хүмүүс томоохон худалдан авалт хийхээр мөнгө зээлэх бололтой. Зээлсэн мөнгөө буруу үрэхээс болгоомжлоорой. Санхүүгийн хязгаарлагдмал байдал эсвэл төсөвлөгдөөгүй их зарцуулалт таны мөнгөний боломжид таагүй нөлөөлнө. Гаднын мэдээлэлд хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Залуу хүмүүст илүү туршлагатай хүний нөмөр нөөлөг хэрэг болох үе. Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрийн амьдралыг шинэчилж, сэтгэл ханамж авчирч чадах ажил хайна. Од эрхсийн нөлөө тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав.
НУМ

Энэ сарын эхээр санхүүгийн хувьд эрсдэл гаргахгүй төлөвлөгөөг гаргаарай. Танд бүх үйлдэл тодорхой санагдсан ч бүх зүйл хяналтад байхын тулд болгоомжлох ёстой. Хэдий төсвөө нарийн барихыг хүсэж байгаа ч санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Бэл бэнчнээ өсгөх боломжууд энэ үед тохиолдоно. Боломж бололцоогоо ашиглахад бэлэн байж, өөрийн авьяас чадвараар амьдралаа хяналтад оруул. Хайр дурлалын харилцаанд бусдад өөрийн өгч чадах зүйлийг аль болох өгөхийг хичээ. Гэр бүлтэй хүмүүс амьдралдаа ач холбогдолтой зүйлд анхаар. Хосууд өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авахын тулд бие биедээ зохих эрх чөлөөг өг. Уран бүтээлч хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдох болно. Зохиол бүтээл туурвидаг хүмүүс нэг хэвийн загварт баригдах магадлалтай. Тиймээс өөртөө тайвшрах, сэргэх боломж өг. Дэмжигч болон сонирхол нэгтэй хүмүүсээс сайхан мэдээ хүлээн авна. Сарын дунд үед ажил хэрэгт багийн ажиллагаа их амжилттай байна. Хамтын ажиллагааны ашигтай санал хүлээн авч магадгүй. Төрөлхийн мэдрэмж чадвар сайн байна. Таны авьяас чадвар зохих ёсоор үнэлэгдэх болно. Ажлын нөхцөл хурдан өөрчлөгдөж байсан ч залхуурах хэрэггүй. Өөртөө ямар боломж байгааг сайтар судал. Өөртөө итгэлтэй байвал худал мэдээлэлд төөрөхгүй. Сарын сүүл рүү гэнэтийн таатай сайхан мэдээ хүлээн авах магадлалтай. Хувийн амьдралд өөрчлөлт гарах бололтой. Хайр дурлалын эхлэл болох гайхалтай учрал тохиож магадгүй. Санхүүгийн асуудал хөнгөрч, хөрөнгө оруулалт үр ашгаа өгнө. Хамтын ажиллагаанд оролцоход тааламжтай байх болно. Шинэ албан тушаалд очих эсвэл цалин нэмэгдэх зам тавигдах болно. Уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд эрдэм мэдлэг сайтай хүнтэй уулзах нь амжилтад хүрэх эерэг тохиол болно. Санасан төлөвлөгөөнүүдээ бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Од эрхэс харилцаа холбоонд нөлөөлнө. Таныг утасны дуудлагууд, гэнэтийн уулзалт улам завгүй болгоно. Хэсэг хугацаанд холбоо тасраад байсан найзтайгаа дахин учирч, холбоогоо сэргээнэ.
МАТАР

Энэ сарын эхээр олныг хамарсан арга хэмжээ таны урам зоригийг сэргээх магадлалтай. Ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалтад оролцох бололтой. Танд илүү олон найзтай болох боломж гарна. Хурал цуглаан, уулзалт ярилцлага болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан та өөрийн туршлагаа улам бүр баяжуулах нь чухал. Зарим хүмүүсийн хувийн харилцаанд сэтгэл зовоосон зүйл тулгарна. Хэвийн харилцаа тогтоохын тулд харилцан буулт хийх нь ажил ихтэй үед сэтгэл санааг тайван болгож өгнө. Үнэнч найз нөхөдтэйгээ сайн зөвлөлдөх нь харилцааг илүү хүчтэй болгоно. Гэхдээ хэрэгцээгүй болсон харилцаанаас зоригтой ангижрах нь амьдралд шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам байна. Сарын дунд үед сэтгэл татам бизнесийн санал гарч ирэх ч эхлэхээсээ өмнө хир их эрсдэл ирж болохыг сайн шалгах нь зүйтэй. Нэр алдартай болох гэсэн хүсэл өндөр байна. Том зорилготой хүмүүс бусадтай эв нийцтэй байх хэрэгтэй. Зарим үед өрсөлдөгчдөдөө буулт хийх нь ухаалаг алхам байх болно. Санхүүгээ хянан, өөртөө амлалт өг. Үрэлгэн байдал таны гол асуудал болж мэднэ. Үнэнч шударга байх нь гол чиг шугам байна. Хэрвээ та бусдыг хуурч мэхэлбэл асуудал нэмэгдэж, ганц тохиох боломжийг алдана. Найз нөхөд чинь сонсохыг хүсэхгүй байгаа зүйлийг хэлэх боловч, нөхцөл байдал өөр аргагүй болгоно. Дотнын хүмүүс таныг хайрлах тул худлаа ярихгүй гэдгийг сана. Сарын сүүл рүү олон нийтийн уулзалтад оролцох нь илүү хөгжилтэй уур амьсгал бүрдүүлнэ. Хайртай хүнтэйгээ болон найз нөхөдтэйгөө үргэлж хамтдаа байж, харилцаа холбоогоо бэхжүүл. Харин тодорхойгүй ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Хэтэрхий яаруу сандруу шийдвэр аюулд өртөж магадгүй тул үүнээс болгоомжлох нь зүйтэй. Сөргөлдөгч талаас ирсэн мэдээллүүдийг сайн нягтлан үзэх нь зөв. Толгой өвтгөсөн асуудал гарч ирж, таны хүч тэнхээг сулруулна. Энэ үед тэвчээртэй байдал л танд тусална. Амаргүй шийдвэр гаргах шаардлага гарна. Харин та бусдад таалагдах гэж хамаг бүхнээ зориулж байгаа бол өөртөө илүү их ачаа нэмж байна гэсэн үг. Хамт ажиллагсадтайгаа мэдрэмжтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр хандах юм бол ажилд ахиц гарах болно. Багаар ажиллах нь чухал гэдгийг хэн нэгэн танд сануулах болно. Анхаарал төвлөрүүлэх чадвар чинь тааруухан байх учраас хянамгай шийдвэр гаргах шаардлагатай ажлаа хойшлуулах нь зүйтэй. Залуу хүмүүс илүү өндөр боловсрол эзэмших болон сайн амьдралын боломж олж авахын тулд гадаад руу явахыг хүснэ.
ХУМХ

Энэ сарын эхээр өнгөрсөн үед асуудалд орсон харилцаагаа засах, шинэ холбоо үүсгэх завшаан тохиох болно. Ямар ч ач холбогдолгүй хир нь цаг үрсэн мэдээлэл, хов жив ирэх тул удирдлагыг гартаа авч бүтэхгүй зүйлээс өөрийгөө хол байлга. Тусламж хэрэгтэй нэгэнд та гараа сунгахад бэлэн байх бололтой. Сэтгэл хөдлөлөө хяна. Од эрхсийн нөлөөгөөр мэдрэмж тань чухал шийдвэр гаргах үед зөрчилдөөнийг авчрах болно. Өөрийгөө эвгүй байдалд оруулах, оюун санаагаа ядраах зэргээс сэргийлж зарим шийдвэрээ хойшлуул. Урам зориг, сэтгэмж оргилдоо байгаа бөгөөд зохиол бичдэг хүмүүст од эрхэс ивээлтэй байна. Хайр дурлалын хичээл зүтгэлийн үр дүн ганц бие хүмүүсийг урам зоригтой болгоно. Сарын дунд үед өөрийнхөө нөөц боломж болон эрч хүчийг нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам байна. Хэрвээ буруу үйл ажиллагаатай бизнес эрхэлж буй бол хууль эрх зүйн ноцтой асуудалд орох болно гэдгийг анхаар. Хэт мөрөөдөмтгий байх тул эрсдэлтэй байдалд орох аюултай. Хялбар аргаар ашиг хайж хэрэггүй. Гэр бүлийн амьдрал болон ажил хэргийн байдлаа хооронд нь тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гэр бүлийнхээ төлөө харилцаандаа илүү аядуу арга хэрэглэх хэрэгтэй. Холоос таатай мэдээ ирж таныг тайвшруулна. Эцэг эх, хайртай хүмүүстэйгээ холбоо барихгүй удаж байгаа бол уулзаж болно. Сарын сүүл рүү шинжлэх ухаан технологийн судалгаа хийдэг хүмүүст саад тотгор учирч болзошгүй. Чухал баримт бичгийн нууцыг сайн хадгал. Ойр дотынхонтой харилцах мөн шинэ төлөвлөгөө, стратеги хэлэлцэхэд үр дүнтэй. Манлайлал, зориг тэвчээр, биеэ даасан байдал болон өөртөө анхаарал тавих зэргээс нэрд гарах боломж гарч ирнэ. Мэдээллийн хэрэгслүүдийн тэнцвэргүй байдлаас ялихгүй будилаан, буруу ойлголцол гарч болзошгүй. Од эрхэс таны янаг амрагийн харилцаанд эрч хүчтэй мэдрэмж илгээх болно. Залуу хүмүүс гэр бүл болох шийдвэр гаргаж магадгүй. Таны зорилгодоо тууштай байдал, сэтгэл хөдлөлтэй зан чанар хайрын харилцаанд нааштай уур амьсгалыг бүрдүүлнэ.
ЗАГАС

Энэ сарын эхээр хов жив хэл аманд орохгүйг хичээ. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэх наргиж цэнгэх хэрэггүй. Танихгүй хүмүүстэй харьцах нь тийм ч зохистой байхгүй бололтой. Гэр бүлийнхэн бие биеэ тусалж дэмжин, хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх тул ямар нэг дэмжлэг туслалцаа авах эсвэл цалингаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавихад ээлтэй. Шинээр үүсэх боломж завшааныг ашиглан хувийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Сарын дунд үед бизнес эрхлэгч нар шинэ сорилттой тулгарч мэдэх юм. Эрсдэлтэй үйл ажиллагаатай холбоотой шинэ санал санаачилга алдагдал дагуулах төлөвтэй. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн суралцах шаардлага тулгарна. Авьяаслаг хүмүүс өөрийн уран сэтгэмж, урам зориг дүүрэн давуу талаа ашигла. Сонирхолтой зөвлөгөө таны боломжийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн хурал цуглаанд оролцох нь танд оюун санааны дэм болно. Эрх чөлөөнд хэт тэмүүлэх нь гэр бүлийн харилцааг ихээхэн хүндрүүлнэ. Тохиолдлын танил болон таагүй холбооноос зайлсхий. Сарын сүүл рүү гэнэтийн зүйлтэй тулгарах бололтой. Бүх зүйл тийм ч таатай бус байна. Хөрөнгө мөнгөнд хэт улайрч өөрийн эрүүл мэндээр тоглох хэрэггүй. Энэ үед хүмүүсийн үгэнд орж бодлогогүй алхам нь хийвэл алдаанд хүргэнэ. Чухал бизнесийн харилцаанд хуулийн дагуу л оролц. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал маргаан үүсгэж болзошгүй. Хөрөнгө мөнгөний асуудалд аль болох бодитоор хандаарай. Танд ердийнхөөс илүү амралт дутагдаж байж магадгүй. Одоогийн нөхцөлд ойр дотнын хүмүүстэйгээ байхыг хамгийн эхэнд хүснэ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын талаар санал хуваагдаж магадгүй. Хайрын эрэлд гарсан хүмүүс санамсаргүйгээр сэтгэл татам хэн нэгэнтэй учирна.

