Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ
Нийгэм

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор эгшиглэн” хүүхдийн урлагийн их наадмын баруун бүсийн шалгаруулалт Төв аймгийн Сэргэлэн сумын Соёлын төвд болж, цомын эзнээр тус сумын хүүхдүүд шалгарлаа.

Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулсан тус наадамд Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Сэргэлэн сумын Соёлын төвийн дэргэдэх дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Монгол туургатан театрын дэргэдэх бүжгийн дугуйлангийнхан болон Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн сурагчид оролцжээ.

Нийт 200 гаруй хүүхэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, шүлэг, яруу найргийн 22 төрөлд авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.

Наадмыг 3-5, 6-9, 10-14, 15-18 нас гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулжээ. Шүүгчээр Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангийн ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Эрдэнэтуяа, тус сангийн уран сайхны зөвлөх, Ардын жүжигчин Г.Энхжаргал, уран сайхны зөвлөх, урлаг судлаач, концертмейстер, олон улсын бүжгийн тэмцээний шүүгч Л.Дашдаваа нар ажилласан байна.

Сэргэлэн сумын хүүхдүүд бүжиг, шүлэг, дууны төрлөөр нийт 15 медаль хүртсэнээс 10 нь алтан медаль байна. Тухайлбал, “Жороон жороон”, “Шаргал цэцэгс”, “Хэдгэнэ бид хоёр”, “Монгол бүсгүй” зэрэг бүжгээр алтан медаль хүртсэн байна.

Мөн Сэргэлэн сумын Соёлын төвийн номын санч Б.Нармандах багштай шүлэг, яруу найргийн дугуйлангийн сурагчид өөрсдийн зохиосон шүлгээрээ оролцож, Б.Бямбацэнд, Г.Оюу-Эрдэнэ, О.Болоржин, Т.Хунсувд, Ч.Номин-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ.

Түүнчлэн “Баруун Монгол”, “Сээтэн сэвгэр”, “Тогоруу бий” зэрэг бүжгээр дөрвөн мөнгөн медаль, “Алтайн чимэг” бүжгээр хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Сэргэлэн сумын хүүхдүүд 30 дахь удаагийн “Болор эгшиглэн” хүүхдийн урлагийн их наадмын баруун бүсийн шалгаруулалтад амжилттай оролцож, цомын эзэн болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.