Ангилал: Дуу хөгжим

“Бүсгүйн заяа” тэргүүтэй цөөнгүй дуугаараа олны сонорыг мялаасан залуу дуучин Ч.Сэлэнгэ поп урсгалын уран бүтээлээ түр завсарлаж, дан ардын дуунаас бүрдсэн “Аялгуун” нэртэй анхны цомгоо гаргасан билээ. Стиль имижээ эрс өөрчлөн, ардын дуугаар “амьсгалсан” Ч.Сэлэнгэ тун удахгүй поп дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар төлөвлөсөн бөгөөд түүнтэй уулзаж ярилцлаа.

Биеэ авч явах байдлынхаа хувьд төгс төгөлдөр байх шаардлагатай байдаг загвар өмсөгчид ч гэсэн хүн болохоороо бүдэрч унах тохиолдолтой тулгардаг. Бүдэрч унана гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэж байгааг та ойлгосон байх. Хөл орооцолдом урт, тушаанаас ялгалгүй бариу гээд янз бүрийн дизайнеруудын уран сэтгэмжээс бүтсэн хувцаснуудаас өхсүүлээд худалч хүнд тохой шахам урттай өндөр өсгийтэй гуталнуудтай гялгар тайзан дээр, олны нүдний өмнө алхана гэдэг хөл алдаж унахгүй байх ямар ч баталгаагүй зүйл байдаг биз ээ. Ингээд та бүхэнд загвар өмсөгчдийн тайзан дээрхи хамгийн хөгжилтэй уналтуудыг толилуулж байна.

УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан бага хурлаа хийж, дарга цэргээ солиод багагүй хугацааг үдлээ. Харин одоо нийслэлийн МАН-д халаа, сэлгээ хийж, хариуцлага тооцох цаг болсон бололтой. Учир нь МАН-ынхан нийслэлд ч бас 20 жилийн түүхэндээ амсаагүй ялагдлаа хүлээсэн билээ. Тиймээс энэ удаагийн хурлаар нийслэлийн МАН-ын дарга, хотын дарга асан Г.Мөнхбаяр хариуцлагаа хүлээн огцрох нь тодорхой болсон. Харин түүний суудалд тухлахын төлөө МАН-аас хэд хэдэн хүн өрсөлдөх сураг дуулдаж байна.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүн асан Д.Зоригт нар хотыг “мэдэлдээ” авахаар өрсөлдөх гэж байгаа сурагтай. Эдгээрээс хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд харьцангуй рейтингтэй нь мэдээж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт.

“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” киног нэрлэхээр та хэний тухай ярих гэж байгааг нь мэдэх биз ээ. Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Батцэцэгтэй ярилцлаа.

“Хатариш” уран бүтээлээрээ хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн “Sound of kiss” хамтлагийн гишүүн дуучин Мино буюу Т.Номинг “Яг одоо” булангийнхаа зочноор урилаа
-Яг одоо юу хийж байна вэ?
-Гэрээ цэвэрлэж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тиймээс аль болох эрт босч гэрээ цэвэрлээд ажилдаа явдаг.

Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй Х.Баярмаа мисс Ч.Содтуяагийн шавь юм. Жүжигчин мэргэжилтэй Х.Баярмаагийн хувьд давуу тал нь бөгөөд тэмцээний сүүлийн шатанд үлдээд байгаа билээ. Түүний загварын багш Ч.Содтуяатай утсаар холбогдож, мэдээлэл авсан юмаа.

Кубын удирдагч асан Фидель Кастрогийн тухай баримтат киног одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд Ян Халперин эрхлэн гаргасан тэр цагаас түүний “хувийн” гэх амьдрал нийтэд ил болсон юм. Түүнийг амьдралдаа 35.000 “халуухан” Латин эмэгтэйчүүдтэй загас наадуулж байсан үзүүлэлтээр жагсаалтын №1 дугаарт жагсаажээ.

Хятадын Шэнжэнь хотод зохион байгуулсан дэлхийн бүжгийн спортын тэмцээнд “Викторий” клубийн бүжигчид амжилттай оролцоод иржээ. Манай бүжигчид тэмцээний гурван төрөлд өрсөлдсөнөөс стандарт ангилалд 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар Гран при хүртсэн байна. Тэмцээнийх нь талаар Р.Учралтай ярилцлаа.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, ардчиллын том онолчид болох ноён Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өнөөдөр 1000 хүний өмнө лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ алдартнуудыг эх орондоо урьж дэлхийд нэр цууд гарсан эрхмүүдийн лекцийг монголчууддаа дуулгах боломж олгосон юм. Нэг дор цугларч лекц унших нь тун ховор энэ гурван онолч өчигдөр Улаанбаатарт, Төрийн ордонд зочлон лекц унших сургаар Шаргал ордон хөлд дарагдаж, Төрийн ордны Их танхим сул суудалгүй болтлоо дүүрч, зарим нь шатан дээгүүр эгнэсэн харагдав. Бүр Төрийн ордны “А” танхимыг зайчилж, тэнд дэлгэцээр лекц сонсох боломж олгоод байхад хүртэл шүү.