Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол шаазан 70 жил” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Монгол шаазан 70 жил” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Хорлоогийн Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн үзэгч олны хүртээл болоход бэлэн боллоо.

Уг үзэсгэлэн нь гурван үндсэн хэсгээс бүрдэх ба дэлхийн шаазангийн марк, ил захидал, дугтуй, Монголын шаазан ваарын үйлдвэрийн ажилчид болон бүтээгдэхүүний түүхэн гэрэл зургууд, мөн эрт эдүгээгийн шаазан бүтээлүүд бүхий 500 орчим содон үзмэр дэглэгдэнэ.

Түүний энэхүү үзэсгэлэнд өдгөө цагийнхны нүдийг хужирлахуйц олон олон бүтээл тавигдахаас тоймлон дурдахад 1991 онд Монголын шаазан ваарын үйлдвэрт бүтээгдсэн онцгой захиалга болох, тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтэн хятадуудын гараараа зурж хийж байсан элдэв бүтээлүүд гэхчлэн Шаазан ваарын үйлдвэрийн бүхий л цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжүүдээс түүвэрлэн үзэгч олны мэлмийг баясгах болно.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 19-нөөс энэ сарыг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

“Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болов

08/06/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/06/2026

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.