Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа уран нугараач, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир
Reels

Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа уран нугараач, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир

Урлаг Урлаг18/11/2025Шинэчлэгдсэн:18/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Э.Лхагва-Очирыг багад нь аав, ээж нь бүжгийн дугуйланд хичээллүүлжээ. Удалгүй аав нь түүнийг балетын дугуйланд, нагац ах нь Циркийн сургуульд шалгуултал аль алинд нь тэнцсэн байна. Ингээд акробатаар жил гаруй хичээллэсний дараа И.Жаргалсайхан багш нь түүнийг Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багш дээр хүргэж өгсөнөөр тэрбээр уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Ингэж 1998 оноос тэрбээр уран нугарч, 2004 онд “Монте Карло” олон улсын циркийн тэмцээнээс хүрэл цом, 2012 онд Вьетнамд болсон олон улсын циркийн тэмцээнээс Алтан цом, 2013 онд Италид болсон “Голден циркус” фестивалиас мөнгөн цом тус тус хүртэж, дэлхийд алдартай “Нарны цирк”-д харьяалагдах болсон юм.

Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, монгол уран нугараачийн ур чадвар, авьяасыг гайхуулж яваа Э.Лхагва-Очир дан ганц урлагийн биш, спортод ч авьяастайгаа гайхуулаад авсан. 2021 онд тэрбээр бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж, асар богинохон хугацаанд буюу ганцхан жилийн дотор хотын аварга, “Монголын мистер”, дэлхийн аварга болж шуугиулсан юм.

Тэрбээр 2016 онд “Сити” их сургуулийг жүжигчнээр төгссөн бөгөөд 2023 онд “Торгоны маань хээ”, 2024 онд “Хайрын домог” түүхэн уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй уулзсан.

Э.Лхагва-Очир 2024 онд олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож, Алтан цомын эзэн болсон юм. Тэрбээр тус наадамд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ. Харин энэ оны долдугаар сард тэрбээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Харин яг одоо Э.Лхагва-Очир өнгөрсөн аравдугаар сараас үзэгчдэд хүрч буй “Netflix”-ын “Physical Asia” цувралд Монгол Улсын багт багтан оролцсон нь түүнийг олон улсад улам таниулж, анхаарлын төвд оруулаад байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2025
Reels Урлаг

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025
Reels Урлаг

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

04/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ

18/11/2025

Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа уран нугараач, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир

18/11/2025

Луврын музей тулгуур баганы асуудлаас болж нэг танхимаа хаажээ

18/11/2025

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” үзэсгэлэнд 148 үзмэрийг дэлгэнэ

18/11/2025

“Массын бүтээл нь ийм юм бол ч…”

18/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.