Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Ким Кардашъяны “Skims” брэндийн үнэлгээ 5 тэрбум ам.долларт хүрлээ
Хувцас загвар

Ким Кардашъяны “Skims” брэндийн үнэлгээ 5 тэрбум ам.долларт хүрлээ

Урлаг Урлаг18/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ким Кардашъяныг реалити шоуны од гэдгээр нь хүмүүс түлхүү мэддэг. Түүний 2019 онд байгуулсан “Skims” брэнд өнгөрсөн долоо хоногт 225 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, 5 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани боллоо. Үүгээр зогсохгүй энэ хөрөнгө оруулалт Ким Кардашъяны хувийн хөрөнгийг 200 сая ам.доллараар өсгөжээ.

“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор Ким Кардашъяны нийт хөрөнгө 1.9 тэрбум ам.доллар болжээ. 2019 онд байгуулагдахдаа тус брэнд зөвхөн онлайнаар үйл ажиллагаа явуулдаг, зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн брэнд байсан бол өдгөө АНУ, Мексикт нийт 20 салбар дэлгүүртэй болж өргөжжээ. “Skims” ойрын жилүүдэд салбар дэлгүүрүүдээ олшруулж, дэлхий даяар түгээхээр зорьж байгаа бөгөөд шинэ хөрөнгө оруулалтууд ч дэлгүүрийн тоог нэмэгдүүлэхэд чиглэж буй. Анх биеийн галбир засах дотуур хувцсаар нэрд гарсан уг брэнд өнөөдөр даашинз, дасгалын хувцас, цаашлаад хүрэм, эрэгтэй хувцас гаргах хүртэл өргөжин тэлсэн. Ким Кардашъян “Skims” брэндийн хамтран үүсгэн байгуулагч, бүтээлч захирлаар ажилладаг.

“Бид салбартаа шинэ инновацийг нэвтрүүлэгч хэвээр байж, шинэ стандарт, босгыг тогтоох энэ аяллын дараагийн шат руу Skims-ийг ахиулахыг тэсэн ядан хүлээж байна. Брэндийнхээ бүтээлч захирлын хувьд бүх дизайн, сурталчилгаа, кампанит ажлыг өөрөө гардан хийдэг. Энэ бол миний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг.”

Тэдний хамгийн сүүлд татсан том хөрөнгө оруулалт нь 2023 онд байсан ба тухайн үед брэндийн үнэлгээ 4 тэрбум ам. долларт хүрээд байсан юм. Энэ оны хоёрдугаар сард “Skims” брэнд “Nike”-тай хамтарч эмэгтэйчүүдийн дасгалын хувцасны ‘’NikeSkims’’ цуглуулгыг танилцуулсан бөгөөд ирэх пүрэв гарагт оймс, дасгалын бээлий, бүс зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар зэхэж байна. Компанийн жилийн цэвэр ашиг энэ жил 1 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй нь өнгөрсөн жил 750 сая ам.доллар байсан үзүүлэлтээс эрс өссөн дүн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026
Хувцас загвар Урлаг

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.