Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амаа нээцгээ – Amaa neetsgee – Quiza
Дуу хөгжим

Амаа нээцгээ – Amaa neetsgee – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азтай төрсөн аавын хөвгүүд амархан их мөнгө олж байхад
Авъяасгүй зарим нөхөд нь архинд орон мөхөж байна
Хүний энэхэн хорвоо дээр хайр биш
Эд баялаг мөнгөний төлөө үхнэ энэ бол дайн биш
Хэн нэгэн амьдрахын төлөө хог түүгээд гуйлга гуйна
Зарим нь алдар нэрний төлөө юугаа ч хайрлахгүй ээ
Зольбин ноход адил хүүхдүүд өлсөж осгож үхнэ
Тэдний төлөө хэмээн хэн нэг нь авилгал цохино
Төрийн албал хаагчид орлогогүй тэд мөлжигдөнө
Миний улсад алхам тутамд хүний эрх зөрчигдөнө
Ядуугийн эрхээр хулгай хийнэ тэр дороо зах дээр
Баригдаад хүний амь бүрэлгэсэн хэрэг хүчээр хэлнэ
Өмгөөлөх хүнгүй тэр гяндан дотор зодуулж хэвтэнэ
Хорин жилээр ял тулгасан цагдаа тушаал ахина
Жинхэнэ хэргийн эзнийг үнэндээ хэн ч олоогүй
Хотын амьдрал амар тайван юу ч болоогүй

Дх: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Амаа нээцгээе

Шинэ сайдын танил найз гээд ирэв манайд шинэ дарга
Ширээ тойруулж суулгаад цомхотгоно гэж хэлэв бараг
Ажлын тайланг өгөөд танилцуулах гэтэл тэр
Ажил муу байна гээд намайг гэртээ харьж бай гэв
Маргааш нь би очив зүрхэнд дотроо горьдлого тээж
Даргаа би орж болох уу гэтэл намайг ор ор мэдээж
Чамайг ажлаас халахаар болсон энэ бол сайдын тушаал
Боловсон хүчний шийдвэр гээд олон таван нуршаад
Хоёр хоногийн дараа ажилд ирэв шинэ хүн
Сураг сонсвол миний оронд даргийн хүргэн хүү
Албан газрын үүдийг сахисан би ажилгүй хүн
Танил багатай хамаатангүй би аз дутсан хүн
Хариад очиход хараад суугаа ханьтай билээ
Өврөөс минь чихэр горьдох үртэй билээ
Жинхэнэ болсон явдлыг хэн нь ч хэнд ч хэлээгүй
Хотын амьдрал тайван юу ч мэдээгүй

Дх:

Насан багын найзууд наргиж цэнгэж явсан
Архи дарсны халуунд хам хэрэгт татагдаад
Хоёр эцэг эхийн талууд хоорондоо ялгаатай
Хэргийн эзэн залуу хурган баяны найраатай
Найраатай нь нарандаа найраагүй нь нарсандаа
Найзууд байхдаа уг нь ахан дүүс шиг найзууд явсандаа
Миний, чиний төлөө бүгд амаа нээцгээе
Эрх тэгш эрүүл нийгэмд инээцгээе
Харыг харж муулж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа
Авилгал, арын хаалга тархинаасаа үүнийг хасаа
Албан тушаал хөөцөлдөгчид миний нүдэнд toys
Үүний эсрэг нэгэн зэрэг make some noise
А намын хэдэн ах нар авилгалаар суугаад гарлаа
Хамт байсан Ху намын хүн Англи улсаас саяхан ирлээ
Жинхэнэ болсон явдал ямар ч сенсаацгүй
Хотын амьдрал амар тайван юу ч сонсоогүй

Дх:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.