Ангилал: Дуу хөгжим

Аялгуунд минь янаглал байдаг
Асан дүрэлзэх гал шиг бадардаг
Илчээрээ би чамайг далладаг
Инээдээр чи цангаж явдаг

Улаан шаргал нар нь тэртээ алсаас мандахад
Цэнхэр өнгийн одноос хөх навчис хийснэ
Чамайг зүүдлэн би үүлэн дээр сэрхэд
Чин хайрын аялгуу дэргэдүүр минь урсанаа

Чи минь наашаа ирж яваа би мэдэж байна
Чин сэтгэлээсээ яарч яваа би итгэж байна
Аниргүйн дунд ганцаараа чи минь алхаж яваа
Амрагийн дуу аяланхан гүйж яваа би мэдэж байна

Ганган хулыгаа унаж л явлаа хө хө
Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө
Галсанзангийнхаа найран дээрээ хө хө
Гарынхаа бөгжөөр дэнчин тавьлаа хө хө

Одод чимээгүйхэн гялалзаж байна
Тэнгэрт олууллаа амьдарч байна
Харин ширээн доор хэн нэгэн нь нуугдана
Харанхуй буланд хэн нэгэн нь уйлна

Салхиа дагаад ганхдаг
Саруул дэнжийн цэцэг шиг
Сайхан амьдрарья гэхэд
Санаснаар болдоггүй хорвоод

Чамайг xэтэрxий xайрласан миний зүрx буруутай юу
Чам руу дэндүү тэмүүлсэн миний зүрx буруутай юу
Чиний сайxныг олж xсарсан миний xарц буруутай юу
Чин xайрыг минь ойлгож чадаагүй чи эсвэл буруутай юу