Ангилал: Дуу хөгжим

Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад шинээр үүсгэн байгуулагдаж байгаа “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид хандаж, энэ сарын 7,8-нд зохион байгуулагдах залуу уяачдын анхдугаар чуулганд оролцуулах хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн холбооны үүсгэн байгуулагчид Д.Гантулга гишүүнд холбооныхоо “Тэргүүн”-ээр ажиллах саналыг тавьжээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 8-10 градус дулаан байна.

Хонины ордны хайр дурлалын харилцааг энэ сард Бархасбадь гараг ивээнэ. Мөн Нар, Буд гараг хоёр дэргэдүүр нь дамжин өнгөрч давхцсанаар хостой Хонинууд хайртыгаа урьд урьдынхаасаа илүү халамжилхын хажуугаар өөртөө цаг гаргана. Сарын турш гэрлэлт, хайр дурлалын амьдрал, хайртай дотны хүн зэрэг чинь чиний бүхий л ертөнц байх бөгөөд бусад зүйлс нь тэрхүү ертөнцийг чинь тойрон эргэдэг дагуулууд байх болно. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хайртаасаа хариу нэхэхгүй байхыг хичээгээрэй. Үгүй бол чи сэтгэлээр унаж, урам чинь хугарч мэдэх юм. Хайр дурлалын Сугар гараг сарын 19-нийг хүртэл Хониныхонд таагүй байрлалд байх учраас тэр.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын адаг нохой сарын 1. Санчир гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.