Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»П.Наранцогтын цуурын аялгуу удам дамжин эгшиглэж байна
Язгуур урлаг

П.Наранцогтын цуурын аялгуу удам дамжин эгшиглэж байна

Урлаг Урлаг22/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Дуут сумын цуурч Паарайн Наранцогт урианхайчуудын дунд үеэс үед дамжин ирсэн цуур хөгжмийн уламжлалыг хадгалж, үр хүүхэд, ач нартаа өвлүүлсэн нэрт өвлөн уламжлагч юм.

П.Наранцогт урианхай угсаатны цуурчдын долоо дахь үеийн төлөөлөл. Тэрээр өвөг дээдсээсээ цуур хөгжмийн уламжлалыг өвлөж авч, цуурын олон аялгуу, тоглох арга барилыг эзэмшин, хойч үедээ зааж сургасан байна.

XX зууны сүүл үед цуур хөгжмийн уламжлалт урын сан, тоглох арга барил мартагдах, тасрах аюултай болсон үед П.Наранцогт цуурын аялгуу, цуурдах арга ухааныг мэддэг цөөн өвлөн уламжлагчийн нэг байжээ. Түүний ач хүү, цуурч Б.Наранбат “1980-аад онд цуур хөгжмийн өвийг манай өвөө Паарайн Наранцогт ганцаараа тээж байсан” хэмээн дурссан байдаг.

Алтайн урианхайчуудын дунд цуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг төдийгүй уул, ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, гэрийн жаврыг үргээх зэрэг зан үйлтэй холбоотой байжээ. Мөн байгаль, уул усны өнгө аясыг цуурын эгшгээр илэрхийлдэг онцлогтой.

Социализмын үеийн соёлын хоригийн үед цуурыг модон хайрцагт хийж, бүсэндээ нуун авч яван айл саахалтаар цуурддаг байсан тухай ахмад үеийнхний дурсамж бий. Тэр үед цуурын аялгуу, тоглох арга ухааныг хадгалж, хойч үедээ зааж сургасан хүмүүсийн нэг нь П.Наранцогт байв.

Түүний ач хүү Б.Наранбат зургаан настайгаасаа өвөөгөөсөө цуур сурч, удам дамжсан найм дахь үеийн цуурч болжээ. Тэрээр өвөөгөөсөө өвлөсөн цуурын дэг, аялгуу, урын санг үргэлжлүүлэн эзэмшиж, монгол цуурын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Б.Наранбат 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд оролцсон бөгөөд 2024 онд “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарчээ.

П.Наранцогтын өвлөж авсан цуурын дэг, аялгуу, тоглох арга ухаан ач хүү Б.Наранбатаар дамжин өнөөдөр найм дахь үедээ үргэлжилж байна. Энэ нь урианхайчуудын цуур хөгжмийн уламжлал удам дамжин хадгалагдаж буйг харуулж байна.

Ийнхүү шилдэг өвлөн уламжлагчдын тухай Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас цувралаар танилцуулж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Жонон” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

30/10/2026
Язгуур урлаг Урлаг

Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ

30/10/2026
Язгуур урлаг Урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.