Маршал арт галерейд “Сар шинийн өнгө” нэртэй үзэсгэлэн гарч байна. Энэ үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлчид хамтран гаргажээ.
Ангилал: Үзвэр
Гэрэл зурагчин, аялагч Г.ГАН-ӨЛЗИЙ-ийн “ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНООР” хэмээх нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.02.03-06-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
“Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-нд буюу Билгийн тооллын шинийн 4-ний 15:00 цагт зохион байгуулахаар болжээ. Энэ нь морин жилийн анхны үзэсгэлэн болж байгаагаа онцлог юм.
“ХИЙМОРЬ” Уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.01.20-02.02 хооронд дэлгэгдэж та бүхнийг мэлмийг баясгах гэж байн
Гэрэл зурагчин Б.БАЯР-ын “МИНИЙ СЭТГЭГДЭЛ” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.01.16-19-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Тэрээр өсвөр залуу насандаа нийтийн явган аяллын идэвхитнээс эхлэн байгалын гоо сайханд татагдан гэрэл зургийн урлагт эргэлт буцалтгүй хөл тавьжээ.
Тэрбээр 1988 онд Болгарын Софи хотын “Уран зургийн академи”-д профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн аж. Харин ирэх хавар Г.Болдбаяр тус сургуульдаа дахин зураасан зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар Болгар улсыг зорих гэж байгаа ажээ.
МУЭ-ийн гишүүн зураач, Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булганы “Цөвүүн цагийн 99” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 18-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна.
Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байгаа билээ.
976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна.Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.
Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд дэлгэгдэж байна.