Ангилал: Үзвэр

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Тэгвэл энэхүү үзэсгэлэнгийн талаар Археологийн хүрээлэнгийн гишүүн Д.Батсүх, Үндэсний музейн захирал И.Будбаяр нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Blue Moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж, 50 гаруй гишүүн уран бүтээлчидтэй болоод байна. Гишүүн уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг.

Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Хөрөг зураг нь тухайн хүнийг түүхэнд мөнхжүүлэн үлдээдэг онцлогтой билээ. Тэгвэл энэ үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

Блью Мүүн арт галерей нь урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж амжилттай нээгдлээ.

Монголын урлагийн зөвлөлийн санаачлагаар Рио Тинто ХХК-ны дэмжлэгтэй хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “Дараа нь харамсахгүйн тулд… та хогоо багасга, бод, боловсруул!” үзэсгэлэнг өнөөдөр нээх гэж байна. Орчин үеийн уран баримал, медиа урлагийн уг үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өнөөдөр 18.00 цагт МУЗ-ийн “Улаан гэр” галерейд болно.

Блью Мүүн арт галерей нь урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Гэрэл зурагчин А.Түмэнжаргалын “Ариун орноор Төвд”, “Онгон байгаль” хос үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт Уран зургийн галлерейд нээлтээ хийх гэж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь дан ганц гэрэл зургийн бус дижитал арттай хослуулсан анхных үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Баярт-Одын “Үлэмжийн чанар” үзэсгэлэн 976 галерейд 2014.3.3-3.20 -ыг дуустал олны хүртээл болно. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.Адтай ааль, ялдам шинжийн нь цаана бүсгүй хүн бүрийн дотор хувиршгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ.

ШУТИС, ҮТДС-ийн багш, нэхмэл эдлэлийн дизайнер, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Ц.Батсайхан шавь нарын хамт “Гайхамшигт нэхмэл” үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо дэлгэн хүргэж байна. Манай улсад анх 2000 онд “Нэхмэл эдлэлийн дизайн” мэргэжлийн анги нээгдэж, одоогоор 9 төгсөлт төгсчээ.

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.