Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын урлаг сонирхогчид бар зургийн үзэсгэлэнг дэлгэнэ
Үзэсгэлэн

Монголын урлаг сонирхогчид бар зургийн үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг10/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
burged7635097322013-12-10-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна.

Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.

Энэ хүрээнд 12 сарын 15-нд хувийн хаалттай үзвэр, 16-нд Vernissage буюу нээлтийн өмнөх ёслол, 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзвэр зохион байгуулна.

Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм. Доктор Энгхусен нь 1970-аад оноос эхлэн орчин үеийн урлагийн бүтээлүүд цуглуулсан бөгөөд А.Р.Пенк, Петер Маколис зэрэг нэр хүндтэй, олон уран бүтээлчдийн дотнын нөхөр, Германы Урлагийн Их Сургуулийг Дэмжих Нийгэмлэгийн гишүүн, 2005 он хүртэл германы томоохон банкны удирдах зөвлөлийн гишүүн байсан хүн юм. Тэрбээр Германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг аж.

Түүний цуглуулга нь импрессонизм, экспрессионизмийн үеийн герман уран бүтээлчдийн бүтээлээс эхлээд Европ, Америкийн орчин үеийн болон нэн орчин үеийн сонгомол бүтээлүүдийг хамардаг. Тэгвэл 976 Art Gallery дээр толилуулах үзэсгэлэнд сюрреализм, абстракт экспрешнизм, оп арт, арт информел урсгалуудад хамаарах уран бүтээлчид, бар зургийн бүтээлийг гол төлөв сонгосон байна. Бар зураг нь Дорнод манай эриний  VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, гаргаснаа цаасан дээр буулгадаг. Тус үзэсгэлэнд гол төлөв etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргах болон чулуун барын аргаар гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэх юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.