Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Б.Сайханбаярын “Ирэх цаг-18” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Үзэсгэлэн

Зураач Б.Сайханбаярын “Ирэх цаг-18” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Урлаг Урлаг29/11/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4a90d4a13640ab33original4444735782013-11-29-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

DSC04470Зураач Б.Сайханбаярын “Ирэх цаг-18” бие даасан үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс эхлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна.

 

“Ирэх цаг-18” үзэсгэлэн түүний уран зураг болон инстолляцын нийт 30 гаруй бүтээлээс бүрдэж байгаа бөгөөд эдгээрт уран зураг, орон зайн урлагийн бүтээлүүд багтжээ.

Түүний уран зургууд нь өнгөц харахад цөөн өнгөтэй, хийсвэр дүрслэлтэй мэт боловч, биднийг хүрээлэх “саарал” амьдралыг эерэгээр харах гэсэн уран бүтээлчийн өөдрөг хүслийг илэрхийлдэг байна. Б.Сайханбаяр энэхүү үзэсгэлэнгийн талаар "Бидний энэхүү ертөнц нь их түүх, аж байдлыг тээж ирсэн бөгөөд өнөө үе, ирээдүй ч мөн түүний үргэлжлэл байх болно. “Ирэх цаг” үзэсгэлэндээ хүмүүний аж байдал, хүн болон байгалийн харьцаа, хязгааргүй орон зайг өөрийн харж, бодсоноор бүтээлээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон юм" гэжээ.

Үзэсгэлэнгийн нээлт 12-р сарын 9-нд 17.00 цагт Монголын Уран Зургийн Галерейд болно. Түүнчлэн энэ үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026
Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.