Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг туршлага солилцуулах зорилгоор хоёр жил тутамд Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод болсон бөгөөд 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна. Нэр хүнд бүхий энэ үзэсгэлэнд монголоос Б.Насанцэнгэл, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Т.Нурмаажав, Ц.Энхтуяа, В.Ундраа, Э.Билэгт, Д.Соёлмаа, Г.Оюун, Д.Булгантуяа нар оролцсон аж.
Ангилал: Үзвэр
Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.
Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” галерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээ дэлгэжээ.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн бие даасан баримлын гэдэг утгаараа бусад үзэсгэлэнгээс онцлог байв. Керамик үзэсгэлэн тэр бүр гардаггүй бөгөөд жилдээ 3-4 удаа л болдог гэнэ. Керамикийн уран бүтээлчид ч мөн цөөн байдаг. Ж.Цолмонхүүгийн хувьд Дорноговь аймгаас дүрслэх урлагийн дунд сургуульд шилжин ирж баримлын мэргэжлийг сонгожээ. Түүний дараа дүрслэхийн дээд сургуулийн чимэглэх зураач, барималч мэргэжлээр дүүргэсэн гэдэг.
Энэ сарын 30-нд Хонконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Nariivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр, хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монголын амьдралыг харуулсан бүтээлээр оролцох юм байна. Зураач М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын есөн уран бүтээлч тус бүр 5-6 шинэ бүтээлээ үзэсгэлэнд оролцуулахаар илгээжээ. “Urban Nariivities” үзэсгэлэн аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард…
Монголын урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөр зарлажээ.
Уг хөтөлбөрийн зорилго нь монгол, солонгос уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг сайжруулахад орших аж. Энэ удаагийнх нь “Тусгал” сэдвийн дор явагдах бөгөөд үүнийг зураачид соёл хоорондын тэгш хэмт харилцаа, бүтцийн хүн судлал, түүхийн сэтгэлгээний хүрээнд харуулан дүрслэх юм байна.
ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд олны хүртээл болох юм. Түүний анхны үзэсгэлэнд хөрөг зургууд давамгайлж байгаа бөгөөд тэрбээр дүрийн онцлог, зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг уламжлалт тенхикийн арга барилыг орчин үеийн арга барилтай хослуулан дүрсэлснээрээ онцлог аж.
Монголын урлаг дэлхийн энтэй яваагын илрэл болсон олон гайхалтай үйл явдал, арга хэмжээнүүд болсоор байгаа. Түүний үргэлжлэл болж БНСУ-ын Үндэсний театрынхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар манай оронд ирэх сарын 6-нд ирхээр болжээ. Тус театрын захирал, уран бүтээлчид нийлсэн нйит 12 хүний бүрэлдхүүн Монголд ирж 10-нд “Тал хээрийн Ариран” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.