Ангилал: Үзвэр

1947 оноос өнөөг хүртэл амьдралынхаа нэгэн жаран илүүтэй хугаацааг гэрэл зураг хэмээх энэхүү урлагтай холбож ирсэн, энэ хугацаанд олон зуун шавь төрүүлэн гаргасан манай ахмад үеийн томоохон төлөөлөл Ж.Даваасамбуу гуайн “Жаранг түүхэлсэн агшин” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн маргааш 14:00 цагаас Q Art Gallery-д нээлтээ хийнэ.

Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих, хотын соёл, өнгө төрхийг урлагаар дамжуулж нийгэмд хүргэх зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж 500 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байгаа билээ.

Уран бүтээлч О.Дарамбазар – Тэрээр ХХ р зууны монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Зураач О.Дарамбазар 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байгаа. Судалбар Үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгдсэн.

Монголын Урчуудын Эвлэл нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зураач урчуудынхаа бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан энэ салбарын анхдагч бөгөөд хамгийн том олон нийтийн байгууллага юм.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээнМонголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагтэнэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Уг үзэсгэлэнгийн нэр нь Бельгийн нэрт зохиолч Метерлинкийн Цэнхэр шувуу зохиолтой салшгүй холбоотой юм. Зураач энэхүү зохиолыг уншиж өөрт төрсөн сэтгэгдлээрээ бүтээлүүдээ тууривсан ажээ. Зохиолд хоёр жаал аз жаргалын бэлэгдэл болсон цэнхэр шувууг хайж байгаа тухай өгүүлнэ.

Зохион байгуулагч: Монголын Уран Зургийн Галерей
Хамтран зохион байгуулагч: Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшин, мөн өнгө будгийн хослолоор байгалийн сайхныг урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх сурталчилан таниулах зорилготой юм.

“Blue Moon” арт галерейд “ТАЛЫН ЭЗЭД” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн 2015.07.06-07.19 ны хооронд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнд тавигдах бүтээлийг 2015.07.01-07.03 ны өдөр 11-19 цагийн хооронд “Blue Moon” арт галерейн байранд хүлээн авна. Бүтээлд тавигдах шаардлага: Дүрсдэх урлагийн бүх төрлөөр бүтээгдсэн бүтээл байх ба зориулалтын өлгүүр болон жаазтай байх.