Ангилал: Сонгодог

Энэ жилийн олимпийн наадамд дэлхийн 200 гаруй улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Тэгвэл Монголын шигшээ багийн хувцас эдгээр хувцаснуудаас хамгийн загварлаг хувцасаар шалгарчээ. Олимпийг зорихын өмнө шигшээ багийн хувцасыг гоочлон шүүмжлэх хүн олон байсан. Тэгвэл Рио-2016 олимпийн наадамд манай тамирчдын хувцас хамгийн загварлаг шигшээ багийн 15 хувцасны жагсаалтыг тэргүүлжээ.

Бразил улсын Рио Де Жанейро хотод зуны олимпийн XXXI наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн эхлэлд “Маракана” төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч олон тоо тоолж эхлүүлсэн юм. Үүний дараагаар Бразил улсын төрийн далбааг цэнгэлдэхийн голд мандуулж, төрийн дуулал эгшиглүүлснээр зуны олимпийн XXXI наадмын нээлт албан ёсоор эхэллээ

Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөх билээ. Та бүхэнд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг өдөр бүрээр танилцуулбал:

20 гаруй жилийн түүхтэй Монголын морин спорт уяачдын холбоо нь 120 мянга гаруй уяачдын ажил амьдрал, эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж ирсэний зэрэгцээ хурдан морьдын уралдаан, наадмын бодлого төлөвлөгөөг тодорхойлон төрийн байгууллагын дайтай ажиллаж ирсэн. Гэвч залуу уяачдыг сургах, хойч үеэ бэлтгэх, уралдаан тэмцээнийг шударга сайхан зохион байгуулах зэрэгт төдийлөн хангалттай ажиллаж чадахгүй байгааг олж харсан залуус хамтран “Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-г албан ёсоор үүсгэн байгуулжээ.

Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ.

Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Тэгшбаяр оролцож, илт даваа тэргүүлж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Доорх бичлэгээс та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгааг үзэх боломжтой. Түүний энэхүү гайхалтай амжилтаар Монгол түмэн бахархаж байна. Б.Тэгшбаяртаа улам илүү их амжилтыг хүсэн ерөөе.

2015 оны Оюутны лигт тус сургуулийн эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль хүртэж багаараа нэгдүгээр байр, 2016 онд эмэгтэй баг хүрэл медаль, 4 жилд 1 удаа болдог Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй мөнгө, эмэгтэй алтан медаль хүртэж багаараа алтан цомын эзэд болсон нь тэднийг ийнхүү мэргэжлийн тамирчдыг “намнадаг”хэмээн нэрийдэхэд хүрчээ. Нууц юунд байна вэ гэж хэн нэг нь бодох байх.

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдөр 75.000 ам.долларын шагналын сан бүхий “Extreme memory tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцсон юм. Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч гуравдугаар байрын эзэн болжээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар ялалт байгуулжээ.