Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн Солонгос улсын Чангвон /Changwon/ хотод өнөөдөр нээлтээ хийж манай тамирчид эхний буудлагуудаа хийж байна. Энэ сарын 4-8 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай улсаас МУГД Л.Ундралбат ахлагчтай 16 хүний бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд буудлага спортын мастерууд энэхүү багт багтаж байгаа юм.
Ангилал: Сонгодог
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж аваргууд нь тодорлоо. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцсон бөгөөд манай бүсгүйчүүд аваргын төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээж багаараа дэлхийн цомын мөнгөн медалийг хүртлээ. Монголын эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан бөгөөд түнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан байна.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.
О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар таван жил хамтран амьдрахдаа үрийн зулай үнэрлэж, хүүгээ АНУ-д төрүүлж, Ц.Ховор-Эрдэнэ хэмээх нэр хайрлаж байсан. Тэр ч бүү хэл гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2012 оны Лондонгийн олимпид оролцож байхдаа хүүгийхээ хөлний тавхайг зүрхэн тус газраа шивүүлж, “гангарч” байсан.
Монголын эйрсофт спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэмцээнийг Монголын эйрсофт сонирхогчдын холбооноос санаачлан зохион байгуулж, долоон багийн…
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын цомыг эзэмшиж буй “Майами Хит” баг Хятад улсад ирлээ. Аваргууд Хятад улсад долоо хоног саатах…
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр жилийн өмнө буюу 2010 онд зодог тайлахдаа “Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээгээд Харумафүжи Д.Бямбадоржид хандан “ирээдүйд их аварга болох ёстой шүү” хэмээн чухалчлан захиснаа тухайн үед олон нийтэд зарлаж байсан билээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан озэки сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр яллаа.
Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын IV дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын 4-9-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч сорин өрсөлдөж байна. Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллаж байна.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн XIV наадам наймдугаар сарын 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх гэж байна. Энэ удаагийн наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4296 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас манай улсаас жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага (Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцов. Баг тамирчдыг паражүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар удирдан оролцлоо.