Ангилал: Сонгодог

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьд хэдхэн хоромын өмнө барианд орж ирлээ. Тэрээр Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө.

Дэлхийд ганцхан Монгол наадам шагайн харваагаар эхэллээ. Энэ жилийн шагайн харваанд 42 багийн 360 гаруй тамирчин долоон хэсэгт хуваагдан оролцож цэц мэргэнээ сорьж байна. Баг бүр найман харваачтайгаар наадам өргөн дэлгэр сайхан эхэллээ.

Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Харин буриад сурын харваа долдугаар сарын 8-ны өдөр болсон бөгөөд 140 харваачид цэц мэргэнээ сорилоо.

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадам орон даяар эхэлж буй энэ цаг дор, Хурдны өлгий Сүхбаатар аймгийн наадам азарганы уралдаанаар эхэлж, 123 хурдан буян тоосоо өргөсөнөөс Асгат сумын харьяат Дугарын Баяраагийн хээр магнайдаа тоосгүй түрүүллээ. Энэхүү хээр азарга нь хэдхэн хоногийн өмнө Асгат сумынхаа баяр наадамд айргийн таваар давхиж байсан юм. Аман хүзүүнд Эрдэнэцагаан сумын харьяат Ж.Баттөгсийн шарга хурдалжээ.

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн наадамд газар газрын 303 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөллөө.

Монголын Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид Та бүхэндээ “Монголын тамирчдын баяр”-ын өдрийн чинь сэтгэлийн мэндчилгээг Урлаг соёлын мэдээ мэдээллийн www.URLAG.mn сайтын эрхэм хамт олноос дэвшүүлж байна.

Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06 сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 гаруй тамирчид буудлага спортын 10-н дасгалд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргууд нь тодорсон юм.

Герман улсын Мюнхен хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-ийн дасгалд 105 тамирчин онч мэргэнээ сорьсноос манай улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү 580 оноогоор 5-р байраар пиналдаж үлдээд байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн “Нацү башёд” өчигдөр өндөрлөж, ёкозүна Хакухо М.Даваажаргал үнэмлэхүй амжилт гаргаж 15 даван түрүүллээ. Тэрбээр хоёр башё да­раалан нэг ч өвдөг шороод­сонгүй. Мөн нийтдээ 10 башёд нэг ч унаагүй гэх түү­хэн амжилтын эзэн болоод байна.