Монголын буудлага спортын баг тамирчид ОХУ-н Казан хотод энэ сарын 4-9 хооронд зохион байгуулагдаж буй “Оюутны дэлхийн аварга”-д оролцохоор нийт 14 хүний бүрэлдхүүнтэйгээр хүлгийн жолоо залсан билээ. Тэгвэл манай баг тамирчдын эхний буудлагууд 09 сарын 05 ны өдөр явагдаж эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд /ОУХМ/ О.Янжинлхам, /ОУХМ/ Г.Нандинзаяа, /ОУХМ/ Я.Заяа нар багаараа “Алтан медаль” хүртсэн бөгөөд тус төрлийн ганцаарчилсан буудлагад /ОУХМ/ Г.Нандинзаяа “Алтан медалийг” хүртсэнээр Дэлхийн аваргаас “ХОС АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн бахдам амжилтыг үзүүлээд байна. Манай баг тамирчдийн хувьд Эрэгтэй гар бууны багт: /ОУХМ/ Э.Даваахүү, /СМ/ Н.Цэрэнтогтох, 1-р зэрэгтэй Б.Булганбаатар, тус өдөр цэц мэргэнээ сорьж /ОУХМ/ Э.Даваахүү 2-р финалдаж 7-р байрт орсон бөгөөд дараагийн дасгалуудаараа дээрхи медалуудын тоог нэмэх бүрэн боломжтой бөгөөд манай тамричид эрэгтэй урт буу, эрэгтэй гар бууны төрлүүдээр медалын төлөө цэц мэргэнээ сорихоор бэлтгэж буй юм.
Ангилал: Сонгодог
Лондон-2012″ паралимпын XIV наадам дөрөв дэх өдөр манай тамирчдаас байт харвааны ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдлөө.
Тэрбээр тэмцээний эхний өдрийн урьдчилсан харваанд 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар өчигдөр болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (26:25, 26:26, 21:22, 25:25, 26:20) ялалт байгуулсан. Ингэснээр манай тамирчин шилдэг наймд шалгарч улмаар Хятадын тамирчинтай оноолт таарсан. Хятадын тамирчин Гао Фаншианын хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0-оор буулган авсан байна.
Монголын буудлага спортын баг тамирчид ОХУ-н Казан хотод энэ сарын 4-9 хооронд зохион байгуулагдах “Оюутны дэлхийн аварга”-д оролцохоор нийт 14 хүний бүрэлдхүүнтэйгээр өчигдөр эх орноосоо хүлгийн жолоо залжээ.
Паралимпод өрсөлдөх манай тамирчдын хуваарь
Паралимпийн зуны XIV наадам Лондон хотноо Улаанбаатарын цагаар 04.30 цагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 166 улсын 4200 тамирчин спортын 20 төрлөөр 503 медалийн төлөө хүч үзэх юм.
Говь-Алтай аймгаас Г.Пэрэнлэй, У.Пүрэв, Ч.Амартүвшин, Р.Давааням, Б.Соронзонболд нарын улсан заан цолтой таван бөх төрөн гарсан байдаг. Эдгээрийн ууган нь 1900 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 1900 онд төрсөн Гүндмаа /Гүндэгмаа-гийн Пэрэнлэй юм. Түүний эцэг нь орос хүн байсан гэлцдэг. Автономит засаг гэгдэж байх үед ганц бие орос хүн Монгол нутагт ирж Гүндмаа гэдэг эмэгтэйтэй гэр бүл болон суурьшиж хоёр хүү, нэг охинтой болжээ.
Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, хүрэл медальт С.Ням-Очир болон тэдний дасгалжуулагч нар Засгийн газрын мөнгөн шагналаа гардаж аваад байсан юм.
Сурын төв талбайд Монголын уламжлалт сурын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Монголын сур харваа 2000 гаруй жилийн түүхтэй. Харин Монголын уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдаж монголчуудын уламжлалт зэвт харвааг системтэй хөгжүүлэх сурталчлан таниулах талаар идэвх, санаачлагатай ажиллаж байгаа юм
Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болно. Тус олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсыг зорино.
Гурван медальтай бол гурвууланд нь авна. Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай олимпийн нэг мөнгө, дэлхийн аваргын гурван медальтай учир дөрвүүлэнд нь оногдох урамшуулал авна. Энэ урамшууллаа ирэх нэгдүгээр сараас авч эхэлнэ. З.Ойдов аварга л гэхэд сар бүр 7.5 сая төгрөгийн урамшуулал авахаар болж байгаа юм. Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд Олимпийн алтан медалийн дөрвөн сая, мөнгөн медалийн гурван сая гээд нийтдээ долоон саяыг авна.