Ангилал: Сонгодог

Английн найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийн ёслолыг хүлээн суугаа дэлхийн сая сая үзэгчдэд чухам ямар бэлэг барихаар зэхсэн нь өнөөдөр дэлхий нийтэд ил болно. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрээр 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Тиймдээ ч мандан бадарч буй их гүрний үед нар жаргадаггүй байсан гэх Их Британичууд өөрсдийн өв уламжлал, өвөрмөц байдлыг илтгэх бүхнийг олимпийн нээлтдээ багтаахыг зорьжээ. Тэдгээрийн дунд цэрэг эрсээс эхлээд үхэр, хонь, ямаа, бүр тахиа, галуу ч багтаж буй. Түүнчлэн өвс ногоо тэгширсэн ногоон талд крикет тоглож байгаа үзэгдэл, Английн алдарт усан тээрэм болоод Их Британи гүрний бүрэлдэхүүнд багтах дөрвөн улсыг илэрхийлэх цэцэг, туузаар чимэглэсэн дөрвөн багана мөн нээлтийн нэгээхэн хэсэг болжээ.

Испанийн “El Mundo” агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Лондоны Олимп эхлэхэд ердөө гурван хоног үлдлээ. Иймээс Лондоны Олимпийг зохион байгуулах хорооны дарга лорд Себастян Коугийн ажил улам л ундарч байна.

Олимпийн аварга асан тэрбээр “Бүх зүйл графикийн дагуу явагдаж байна. Шийдэгдээгүй гэх асуудлууд нь томоохон үйл явдлын өмнө болдог энгийн л санаа зовоох зүйл” хэмээн мэдэгдэж байгаа юм.

АНУ-ын Невада мужийн Рино хотын оршин суугч 22 настай Вероника Ротенхослер өдгөө өрсөлдөгчдийнхөө зүрхэнд айдас хуруулах болсон тул “Зүрх зүсэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр ММА буюу эмэгтэйчүүдийн дүрэмгүй тулааны урлагт бахдам амжилт гаргаж байгаа юм.

Монгол Улсын Гавъяат Тамирчин, Мэргэжлийн боксчин Ч.Цэвээнпүрэв өөрийн эх орондоо WBO холбооны аваргын төлөө Филиппин улсын боксчин Марк Жил Мэлигэнтэй 12 үе өрсөлдөх гэрээг Дэлхийн мэргэжлийн боксын шилдэг холбоо WBO-World Boxing Organization- тай байгуулаад байна.

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башё өчигдөр өндөрлөлөө.

Сүүлийн өдрийн барилдаанд манай бөх Харүмофүжи Их аварга Хакүхо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давсан юм. Ингэснээр озэки Харүмофүжи Д.Бямбадорж дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүллээ.

Баянхонгор аймгийн “Бага олимп” энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Анх 2008 онд “Бээжин 2008” зуны XIX олимпийн өмнө зохион байгуулагдаж байсан хүүхдийн спортын энэ наадам энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулагдах гэж байна. Уг наадам ирэх сарын 10-12-ны хооронд явагдахаар товлогджээ. Хүүхдийн “Бага олимп”-од Баянхонгор аймгийн 19 сум, 8 багийн тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөнө. Одоогийн байдлаар 756 тамирчин оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна.

“Лондон-2012” олим­пийн наа­дамд чөлөөт бө­хийн төрлөөр ма­най улсыг төлөөлөн найман та­мир­чин оролцоно. Тэд олон улсын хүүхдийн “Найрам­дал” зус­лан дээр бэлтгэлээ базааж байгаа билээ. Хүн төрөлхтний эв нэгд­лийн бэл­гэдэл болдог спортын их наадамд ма­найхан ямар­хуу бэлт­гэлтэй бай­гааг сур­валж­лахаар “Най­рам­дал” дээр очлоо.

“Тал нутгийн марафон-2012” ирэх ням гарагт Цонжин болдогт зохион байгуулагдах гэж байна. Тус марафонд 15-аас дээш наснынхан хамрагдах боломжтой бөгөөд хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулагдах аж. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км газрын туулах бол 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км газарт гүйх юм.

Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн /18 нас хүртэлх насны/ 6 дахь удаагийн тэмцээн 2012 оны 07 сарын 24-наас 08 сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Цинхуа их сургуулийн салбар дунд сургуулийн спорт зааланд болно. Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.

Дэлхий даяар 1966 оны долдугаар сарын 20-ныг Олон улсын шатрын өдөр болгон (International Chess Day) тэмдэглэж иржээ. Олон улсын шатрын өдрийг 1924 онд байгуулагдсан Олон улсын шатрын холбооны (World Chess Federation, FIDE) шийдвэрээр тэмдэглэх болсон байна.