Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Н.Батбаатар: Бээжинд Монгол, Хятадын зураачид үзэсгэлэнгээ гаргана
Үндэсний хөгжим

Н.Батбаатар: Бээжинд Монгол, Хятадын зураачид үзэсгэлэнгээ гаргана

Урлаг Урлаг09/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ZAHIRAL_N.BATBAATAR377260632015-10-09-16-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд цуврал үзэсгэлэнг  ирэх сарын 20-ноос Бээжин хотын хааны ордны Тиа миу галерейд зохион байгуулна. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатартай уулзаж ярилцав.

-Монголын Уран зургийн галерей гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

–Өнгөрсөн онд МонголУлс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан. Энэ үеэр манай галерейн зүгээс хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “Уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохиролцсон юм.Үүний дагуу хоёр орны уран бүтээлчдийн “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг ирэх сард Бээжин хотын Тяньминий талбайн ард байрлах Хориотой хотод зохионбайгуулах гэж байна. Энэхүү Тиамиу галерей нь хуучны сүмийг орчин үеийн галерей болгож тохижуулсан.  Бээжинд маш их жуулчид ирдэг учраас Монголыг сурталчилж буй том арга хэмжээ болно.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Өмнөх жилүүдэд Хятад-Монголын зураачдын үзэсгэлэн гарч байсан. Бээжингийн цохилох зүрх нь Тяньмин. Түүний Хориотой хотод энэ үзэсгэлэн гарч байгаа нь  аялал жуулчлал, олны анхаарлыг татах боломжтой. Үзэсэглэнгийн нээлтэд үндэсний хөгжим, хөөмэй, уртын дуу эгшиглэнэ.Бээжин ойрхон учраас Монголчуудыг очиж үзээсэй, Монголын болон Хятадын дүрслэх урлагийг харьцуулан үзэгчдийн зүгээс хараасай гэж бодож байна.

-Үзэсгэлэнд нийт хичнээн зураач оролцох вэ?

-Үзэсгэлэнд хоёрулсын 20, 20 нийт дөчин уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний 6 төрлөөр 160 орчим бүтээл дэлгэнэ. Харин энэ үзэсгэлэн ирэх 12 дугаарсарын 1-нээс Монголын Уран зургийн галерейд гарах юм. Хятадын уран бүтээлчид гүйцэтгэлийн өндөр чадвартай, манай уран бүтээлчид чөлөөт сэтгэлгээ илүү давамгайлсан байдаг.Энэ үзэсгэлэнгээр дамжуулан маш олон хүн Монголынталаар эерэг ойлголттой болох байх. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй бүтээлч үйлдвэрлэл болон Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах бодлоготой бодитойгоор уялдаж байгаа гэж хэлж болно. Мөн хоёр орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах, дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлага бий болгох, цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдаар дамжуулан Монголын Дүрслэх урлагийн салбарыг дэлхийд сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхэц болох юм.

-Үзэсгэлэнд оролцох зураачдыг нэрлэвэл?

-Монголдоо нэртэй, олон улсад танигдсан зураачид байгаа. Тухайлбал, Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗЛ.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, Германд алдартай зураач Д.Бадам, “Blue Moon” галерейнзахирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг, дунд үеийнхнээсМонгол зургийн Т.Нурмаажав, гэхчлэн. Мөн Хятадын талаас Бээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан ахалж оролцоно. Энэ хүн хятадад төдийгүй дэлхийд маш их нэр хүндтэй уран бүтээлч юм.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-10 сарын 20-ноос 11 дүгээр сарын 4-нийг хүртэл нийт 15 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд зураачид Хятадын эртний Датун хотоор аялан хуучны сүм, энгийн аж амьдралыг талаарсудалбар зураг зурна. Хятадын амьдрал, Датун хотын талаарх зургуудаар 2016 онд Бээжин хотод үзэсгэлэн гаргана. Өнгөрсөн долдугаар сард Хятадын төлөөлөгчид Монголд ирсэн.Хоёр орны найм, найман зураач Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Тэрэлжид аялан хээрийн судалбар хийсэн байгаа. Энэ зургуудаар Бээжинд үзэсгэлэн гаргана. Мөн 10 сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ныг хүртэл Хятадын Сиань хотод Монголын 6 уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргана. Мөн Хөх хотод зохион байгуулах Монгол,БНХАУ, ОХУ-ын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тэдний чадал чансааг харж болно.

-Зураачдын зардал мөнгийг хэрхэн шийдэж байна вэ?

-Ерөнхийдөө дэмжлэг алга байна. Галерей дангаараа даахад хүнд. Уран зураг сонирхдог хүмүүстэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Монголчууд дүрслэх урлагийн өндөр мэдрэмжтэй улсууд. Манай Ерөнхийлөгчөөс эхлээд маш олон хүн уран зураг сонирхдог. Тиймээс төр засаг, урлагт элэгтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дүрслэх урлагийн салбарт бодитойгоор хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсч байна. Үүгээр дамжуулан ирэх жил болох АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр гарах үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Хятадын зах зээл том учраас Монголын дүрслэх урлагийн талаар тодорхой ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лабубу мангас пүүз боллоо

09/07/2025

The Mongolz баг дэлхийн чансааны 3-т дэвшлээ

09/07/2025

“Өндөр Гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн нээлээ

09/07/2025

П.Лхагвадуламын бүтээл 78 дахь удаагийн Локарногийн кино наадамд өрсөлдөнө

09/07/2025

А.Страдиваригийн урласан ховор хийл Японоос олджээ

08/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.