Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Дэлхийн театрын томоохон наадам “МИТЕМ” фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ
Театр

Дэлхийн театрын томоохон наадам “МИТЕМ” фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ

Урлаг Урлаг21/02/2025Шинэчлэгдсэн:21/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын бүтээл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа ирэх дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тоглоно.

Ингэхдээ дэлхийн театрын томоохон наадмуудын нэг болох 12 дахь удаагийн “МИТЕМ” фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээх юм байна. Тус наадамд Турк, Болгар, Грек, Израиль, Румын, Мексик, Хятад, Япон, Итали, Франц зэрэг театруудын тоглолтуудаас гадна фестивалийн түүхэнд анх удаа Монгол Улсын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох юм.

Түүнчлэн энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монгол улсыг олон улсад сурталчлан таниулах “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд УДЭТ-ын хамт олон “МИТЕМ” наадамд оролцохоос гадна Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ толилуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно

29/07/2026

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.