УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг тайзны уран бүтээлээс нь гадна “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” кинонуудад тоглосноор нь кино сонирхогчид андахгүй болсон. Түүнтэй жүжигчин хүний хувьд, залуу хүнийх нь хувьд амьдралыг хэрхэн хардаг талаар үзэл бодлоос нь хуваалцлаа.
Ангилал: Жазз
-“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.
УДЭТ-ын чадварлаг жүжигчний нэг жүжигчин Г.Эрдэнэбилэг оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр “Тэнгэрийн хүү”жүжигт өөрийн хайртай бүхнээ золиослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан билээ.
УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо Орхон аймгаас эхлэх гэж байна. Аялан тоглолтын талаар бригадын дарга Ардын жүжигчин Г.Мягмарнарангаас тодрууллаа
Өнгөрсөн 2014 онд бие даасан анхны тоглолтоо “Би…” нэртэйгээр Улаанбаатар хотдоо хоёр өдөр амжилттай тоглосон. Энэ тоглолтоо өөрийнхөө төрсөн нутагт, мөн ойрхон хотуудад тоглох нь зүйтэй гэж бодсон юм. Энэ сарын 18-нд Баянхонгор аймагтаа очиж тоглочихоод ирлээ. Нутагтаа ойрд очоогүй байсныг ч хэлэх үү их санасан байна. Сурч төгссөн цэцэрлэг, сургуулиараа орж багш нартайгаа уулзлаа.
УДЭТ-ын авьяслаг гоцлоочдын нэг, сонгодог урлаг таалан сонсогчдын хэдийнэ танил болсон дуучин бол СТА Ш.Наранчимэг юм. Түүнтэй энэ сарын 4-нөөс ДБЭТ-т шинэчлэн тавигдаж байгаа “Хөхөө намжил” дуурийн гол дүрд тоглохоор сургуулилтаа хийж байх үеэр нь ярилцлаа. Тэрээр “Трубадурь”, “Аида” “Үүлэн заяа”, “Учиртай гурван толгой”, Чингэс хаан” зэрэг олон дуурьт тогложээ.
“Гэгээн муза” академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-12” олон улсын наадам ирэх 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар МУГЖ С.Сарантуяатай ярилцлаа.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч, шинэхэн Кармен Р.Доржхорлоотой ярилцлаа. Меццо сопраоно хоолойтой энэ дуучин өнгөрсөн онд Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн тоглоход анхных нь Карменаар тодорсон юм.
Н.Х: Дуучин М.Оюунсүрэнтэй өнөөдөр жүжигчнийх нь хувиар уулзаж байгаадаа баяртай байна. Жүжигчний гараагаа эхлүүлэх боломж олгосон анхны кинотойгоо хэрхэн танилцав?
А.Ө: Би хоёр хүүхэдтэй. Хүү охин хоёртоо хэр сайн аав байж чаддагаа хэлж мэдэхгүй юм. Ер нь бол гэртээ бага цагийг өнгөрүүлдэг. Энэ нь урлагийн амьдралыг сонгосонтой маань холбоотой. Уран бүтээлч хүмүүс багаар ажиллаж, олон цагаар хамтдаа байж чанартай бүтээлийн ард гардаг. Тиймээс ажлыг нь ойлгодог сайн хань хамгийн чухал гэдэг чинь үүнээс үүдэлтэй. Миний хань намайг ойлгодог, хамаг арын ажлыг нуруун дээрээ үүрдэг эмэгтэй бий.