Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»А.Өнөржаргал: Би эсрэг дүр бүтээмээр байна
Үндэсний хөгжим

А.Өнөржаргал: Би эсрэг дүр бүтээмээр байна

Урлаг Урлаг30/03/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cf557fd2637be2d6original1034909862015-03-30-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Н.Х: Та “Содура” кинонд таван охинтой аавын дүрийг бүтээсэн. Харин жүжигчин Өөскөө хэдэн хүүхэдтэй вэ, бас хэр сайн аав гэж өөрийгөө боддог вэ?

А.Ө: Би хоёр хүүхэдтэй. Хүү охин хоёртоо хэр сайн аав байж чаддагаа хэлж мэдэхгүй юм. Ер нь бол гэртээ бага цагийг өнгөрүүлдэг. Энэ нь урлагийн амьдралыг сонгосонтой маань холбоотой. Уран бүтээлч хүмүүс багаар ажиллаж, олон цагаар хамтдаа байж чанартай бүтээлийн ард гардаг. Тиймээс ажлыг нь ойлгодог сайн хань хамгийн чухал гэдэг чинь үүнээс үүдэлтэй. Миний хань намайг ойлгодог, хамаг арын ажлыг нуруун дээрээ үүрдэг эмэгтэй бий.

Н.Х: Хөвсгөлд олон сараар ажиллаж, амьдарч цаатнуудын амьдралын  хэв маягийг анзаарч байхад тэнд юу хамгийн ихээр таны сэтгэлийг татаж байв?

А.Ө: Гайхамшигтай санагдсан. Би талын нүүдэлчин айлын амьдралыг мэднэ. Харин цаатнууд тэс өөр. Урцандаа жилийн дөрвөн улирал амьдарна. Хэдийгээр хамгийн хүйтэн нөхцөлд, хэцүү бэрх орчинд байгаа ч амар амгалан аж төрнө. Би киноныхоо хаврын зураг авалтын дараа АНУ руу “TV Cocktail” хамтлагийнхантайгаа явсан юм. Яг 20 хоног тэр улсаар аялаад Улаанбаатар хотдоо буугаад маргааш нь “Содура”-гийн зуны зураг авалтанд орохоор Хөвсгөл явсан. Хоёр өдрийн дотор дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсаас, хүний хөл хүрээгүй шахам тайгад ирэхэд надад ямар их зүйл бодогдсон гэж санана. Хаа холын тэр улсад бүх юм байдаг. Ганц амар амгалан л байдаггүй юм шиг санагдсан. Харин манай Хөвсгөл жинхэнэ амар амгалангийн орон. Тэгээд би цаатнууд маань хөгжил дэвшлийн шуурганд өртөлгүй, онгон зэрлэг байгаль дээрээ өөрсдийнхөөрөө амьдраасай гэж хүсдэг болсон.  

Н.Х: Уран бүтээлч хүнд ажил амжилтын тодорхой замнал байдаг. “Содура” кино таны жүжигчны карьерт сайн талын онцгой эргэлт авчирсан уран бүтээл болж чадсан уу?

А.Ө: Эргээд дурсахад миний уран бүтээлийн эхлэл болсон “TV Cocktail” хамтлаг анх UBS телевизэд “Hot Чинжүү” нэвтрүүлэг бэлдэж гараагаа эхэлсэн. Тэр эхлэлээс хойш арван жилийн дараа ийнхүү дахин UBS телевизийнхээ уран бүтээлчидтэй хамтарч “Cодура” киног бүтээлээ. Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж өссөн хөдөөний залуу хэрнээ хэзээ ч хөдөө ахуйтай кинонд тоглож байгаагүй. Тиймээс би хөдөөний гүндүүгүй залуугийн дүрд тоглож үзэх юмсан гэж боддог байлаа. Тэгтэл “Содура” киноны Сариг гэдэг залуугийн дүрд тоглох санал ирсэн. Надад ийм онцгой тохиол бүрдэж, залуу уран бүтээлчийнхээ хувьд туршлага хуримтлуулах боломж олдлоо гэж бодоод заавал энэ кинонд ажиллах ёстой гэдгээ ойлгосон. Тэгэхээр жүжигчний хувьд хүслийг минь биелүүлсэн, цоо шинэ туршлага хуримтлуулсан кино мөн.

Н.Х: Таны хувьд эсрэг дүр бүтээж байсан тохиолдол бий юу?

А.Ө: Найруулагчид намайг эсрэг дүрд тохирохгүй царайтай гэдэг юм. Гэхдээ би үзэгчдэд үзэн ядуулсан жинхэнэ эсрэг дүр бүтээх юмсан гэж үргэлж бодож, хүсч явдаг.

Ярилцсанд баярлалаа

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.