Таныг нэгэн ярилцлагадаа “Би үе үе буцалдаг, галт уул шиг дурладаг″ гэж ярьсныг би уншиж байсан юм байна. Хоёулаа ярилцлагаа энэ үеийн оргилсон сэтгэгдлээс эхэлье. Та одоо ч гэсэн буцалсаар явна уу?
Ангилал: Жазз
“Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг Үндэсний музейд байрлуулж, олон нийтэд толилуулахаар болоод байгаа.
Энэ талаар Монголын Үндэсний музейн захирал И.Будбаяртай цөөн хором ярилцлаа.
Зураач, яруу найрагч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр 2011 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг төгссөн бөгөөд, “Айсуй цагийн өнгө” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Мөн яруу найргийн цөөнгүй наадмаас тэргүүн, дэд байрын шагнал хүртэж байсан юм.
Энэ удаагийн дугаарын зочноор “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэгийг урилаа.
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Саянцэцэг багштай уулзах завшаан тохиосон юм. Хүний нутагт 30 гаруй жил амьдарч, эх орондоо ирээд жил хагас болж байгаа хүнээс юу эсийг сонсох билээ. Тэрээр нэгэн шавиа ихэд онцгойлон магтаж байсан юм. С.Саянцэцэг тэр шавийнхаа тухай “30-аас дээш насны идэвхтэй тоглож байгаа төгөлдөр хуурч” гэсэн юм. Тэрхүү шавь Б.Оюу нь өдгөө бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр болжээ. Улсын филармонид “Шопены үдэш” тоглолтоо ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөсөн. Төгөлдөр хуурч Б.Оюутай ярилцсанаа хүргэе.
АНУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд монгол охин тэргүүн байранд орж, гран при шагналын эзэн болжээ. Түүнийг Эрдэнэхүүгийн Түшиг-Эрдэнэ гэдэг бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн арваннэгдүгээр ангид сурдаг юм байна. Контрабас буюу босоо хийл/Их хуур/ хөгжмийн төрлөөр гадаадад болсон тэмцээн уралдаанд Монголоо төлөөлөн анх удаа оролцож, ийнхүү сайхан амжилт гаргасан түүнтэй ярилцлаа.
Хоёрхон чавхдастай морин хуураар Монгол Улсын нэрийг гаднын улс оронд өргөж яваа Дэлхийн ардын урлагийн их наадмын гранпри, Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог хөгжмийн дөрвөн зохиолчийн морин хуурт зориулж бүтээсэн сонгодог бүтээлүүдийг энэ сарын 21-ний 19.00 цагт Төрийн ордонд эгшиглүүлнэ.
Циркийг тойрсон асуудал нэлээд яригдах болсон. ШӨХТГ-ын дарга О.Магнай болон циркийг эзэмшигч Их аварга Д.Дагвадорж нар ээлж дараалан мэдээлэл хийх болжээ. Тэгвэл циркид гэр бүлээрээ ажилласан Л.Байзада энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
| Өнөөдөр сонинБусаны кино наадамд түрүүлсэн “Алсын удирдлага”-ын гол дүрийг бүтээсэн, энэ сарын 22-нд нээлтээ хийх “Нора” жүжгийн Норад тоглож буй жүжигчин Н.Баярмаатай ярилцсанаа хүргэе.
Миссийн тэмцээнүүд жил ирэх тусам олширч, чанар нь муудаж, тийм уралдаанаас төрөн гарч байгаа миссүүдийг “Мисс” гэж хэлэхийн аргагүй байгаа талаар шүүмжлэл ихээхэн гарах болсон. Тэгвэл энэ шүүмжлэл дундаас ялгарч байгаа уралдаан тэмцээн, эх орноо төлөөлөн олон улсын тавцанд Монголынхоо гоо үзэсгэлэнг сурталчилах боломжийг олгож байгаа газар бол мисс Б.Гантогоогоор овоглосон “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” юм.