Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Л.Байзада: Циркийг дэмжиж, хамтран ажиллах ёстой
Дуу хөгжим

Л.Байзада: Циркийг дэмжиж, хамтран ажиллах ёстой

Урлаг Урлаг19/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_042523900349862014-03-19-10-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Циркийг тойрсон асуудал нэлээд яригдах болсон. ШӨХТГ-ын дарга О.Магнай болон циркийг эзэмшигч Их аварга Д.Дагвадорж  нар ээлж дараалан мэдээлэл хийх болжээ. Тэгвэл циркид гэр бүлээрээ ажилласан Л.Байзада энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Сүүлийн үед циркийн хувьчлалтай холбоотой асуудал гарах болсон. Таны аав болон та энэ байгууллагад  ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Миний аав Латив 1970-1991 он хүртэл 21 жил  Улсын циркэд ажилласан. Тухайн үед монгол цирк хэрхэн яаж ажиллаж байсныг би нүдээрээ харж, өөрийн биеэр 1996-2001 он хүртэл ажиллаж байсан хүний хувьд О.Магнайг бодвол сайн мэднэ. Циркийн хуучин удирдлагууд хувьчилж авахаас өмнөх арваад жил бараг нураасан гэж болно. Намайг тухайн үед циркэд ажиллаж байхад өвөлдөө халаалтгүй, хөгжим техник хэрэгсэлгүй, суух сандал ч байхгүй байсан. Бүх амьтаддаа байхгүй болгочих үед Их аварга зориг гарган хувьчилж авсан. Харин ч хувьчилж авсаны үр дүнд өдий дайтай үйл ажиллагаа явуулж байгаад баярлах хэрэгтэй. Яахав удирдаж байгаа хүмүүст циркийн талаарх мэдлэг дутмаг байж болно. Тэрнээс бол аж ахуйн талаасаа болон засвар үйлчилгээ, менежментийг сайн хийж байгаа. Дэлхийд циркийн хоёрхон чансаа байдаг. Нэгдүгээрт Монта карлогийн чансаа, дараа нь нүүдлийн циркийн чансаа гэж байдаг. Тэгэхэд чансаагаараа эхний аравт бичигдэх 4-5 циркийн манай улсын цирк хүлээн авч үзэгчдэдээ дэлхийд танигдсан циркийн гайхамшгийг мэдрүүлж байна.

-Тэгвэл циркид зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжилж байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн жишигт гаднын циркүүд байрандаа бизнесийн үйл ажиллагаа явуулж, түрээслэх боломжтой байдаг. Хамгийн гол нь үйл ажиллагаа болон гадаад, дотоодын циркчдийг хүлээж авах чадвар, чансаа нь сайн байхад болдог. “АСА” циркийн хувьд энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Цаашид монгол циркийн уламжлалыг хэрхэн авч явах тал дээрээ анхаарах хэрэгтэй. Манайх дэлхийн хэмжээний цирк үүнийг хамаагүй савчуулж болохгүй. Харин ч ямар нэгэн байдлаар циркид өөрчлөлт орох юм бол монгол циркийн хувьд бүүр ч эвгүй байдалд орж болзошгүй. Сайн ярилцаж, зөв талаас нь харах хэрэгтэй.

-Ямар нэгэн байдлаар “АСА” цирк улсын өмч боллоо гэхэд ахиц гарах болов уу. Та юу гэж боддог вэ?

-Боловсон хүчний хувьд байгаа. Гэхдээ хүний хийж бүтээсэн зүйлийг улс авч байгаа хэрэг. Энэ асуудал бол нэлээд төвөгтэй байх. Арван хэдэн жилийн “АСА” цирк ямар байсныг улс мартан эргүүлэн авах гэж байна шүү дээ. Жилдээ томоохон хэмжээний 3-4 тоглолт зохион байгуулж байгаа нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг. Харин ч улс циркийг дэмжиж, хамтран ажиллах байтлаа ийм байдлаар хандаж байгаад харамсаж байна. 

Т.Сайнбуян

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026
Дуу хөгжим Урлаг

Jay Park “Super concert”-д оролцохоор зургаадугаар сарын 19-нд Монголд ирнэ

05/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Le Sserafim” хамтлагийн шинэ дуугаар “TikTok” амьсгалж байна

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.