Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монголдоо ирээд нэг жил болж байгаа билээ. Тэрээр өдгөө Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Түүний шавь Б.Оюунгэрэл удахгүй тоглолтоо хийх гэж байх үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа. Бидний яриа зөвхөн төгөлдөр хуурч хүний хөдөлмөрийн тухай өрнөснийг тодотгоё.
Ангилал: Жазз
Загварын ертөнцөд нэр алдраа дуурсгах чадварлаг моделиудыг бэлтгэж, өсвөр насны охид хөвгүүдийн гоо зүйн мэдлэг, ёс зүйн харилцааг дээшлүүлэхээр зорьж буй “Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянгатай уулзаж ярилцлаа. Тус агентлагаас Дархан хотын Нийгмийн ардчилал, монголын оюутны холбоотой хамтран “Дархан мисс-2014” тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.
Буриад зон олон 20 жилийн өмнөөс “Алтаргана” наадмыг зохион байгуулж ирсэн билээ. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа монголчуудын нэгэн хэсэг болох Буриад монголчууд өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн түүх соёл, зан заншлаа сэргээх, сурталчилах зорилгоор “Алтаргана” наадмыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “Алтаргана” наадам Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сард зохиогдох юм байна. Тус наадмын Үндэсний зохион байгуулах хорооны дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгионыг дугаарын зочноор урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсан юм.
“Хөгжим, хөгжимчин хоёр бие биеэ олох гэж байдаг” юм гэж олон жилийн өмнө хэн нэгний амнаас сонсч байсан юм. Үнэнийг хэлэхэд хэн ингэж хэлснийг санадаггүй. Харин уран бүтээлчдийн тоглолт үзэж, бахархаж биширч, заримдаа шүүмжлэлтэй хандаж өөрөө өөртэйгөө ярилцаж явахад энэ үг хааяа орж ирдэг. Саяхан болж өнгөрсөн Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны “В” буюу 17 хуртэлх насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн Ү.Уртнасан охин төгөлдөр хуур хөгжимдөө үнэн сэтгэлээс дурласан санагддаг юм.
Тун удахгүй үзэгчдэд хүрэх “ЭЭЖЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ” дэлгэцийн уран бүтээлийн зураг авалтын ажил шинэ Налайх хороололд эд өрнөж байна. Энэ үеэр бид киноны зөвлөхүүдтэй цөөн хором ярилцсан юм.
-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Багадаа бусдын л адил хурга, тугал хариулж, аргал түүж л өссөн дөө. Хужирт сумандаа дунд сургууль төгссөн. 1949 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед хөгжим, бүжгийн сургууль гэж байлаа. Хөгжим, бүжиг, балетын ангитай байсан. Тэр сургуульд шалгалт өгсөн юм.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Э.Намуунтай ярилцлаа.
-Намуун аа, уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-Манай театр ирэх сарын 20-ноос шинэ шоу драмаа эхэлнэ. Үүнийхээ бэлтгэлд явж байна. Мөн инээдмийн баярыг тохиолдуулан тоглож буй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт өнөөдөр болно.
Монгол реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэниийг дугаарын зочноор урилаа.
Тэрээр саяхан “Geeometry” хэмээх шинэ цомгоо танилцуулсан юм. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.
МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантай “Дуусашгүй дуу минь” нэртэй тайлан тоглолтоо тавих гэж байна. Сонгодог урлагт Монгол улсын нүүрийг тахалдаг цөөхөн дуучдын нэг нь МУГЖ У.Далантайтай манай сэтгүүлч уулзаж, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлсэн юм. Олон улсын дуурийн дуу дуулаачдын гран при шагналт, Монголын дуурийн цөөхөн мэргэжлийн дуучдын нэг У.Далантайн яриа эрхэм таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.