“Miss Mongolia” наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж, бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia2005” наадмын тэргүүн миссээр шалгарсан Б.Гантогоогярилцлагын зочноороо урьсан юм.
Ангилал: Жазз
Дөч гаруй жил сурган хүмүүжүүлэх салбарт ажиллаж, монгол хэл судлалын бүхэл бүтэн үеийг хүмүүжүүлэн, олноо Лу багш хэмээн өргөмжлөгдсөн эрдэмтэн бол Монгол Улсын төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн анхны багш нарын нэг Шадавын Лувсанвандан билээ. Лу багшийн монгол хэл шинжлэлийн салбарт оруулсан хувь нэмэр асар их. Түүнийг Гадаад харилцааны сайд Л.Болдын аав, гоо зүйч Сономын Лувсанвандантай андуурах тохиолдол цөөнгүй гардаг юм билээ.
Монголын драмын урлагийн хамгийн отгон гэгдэх “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэ сарын 10-нд шинэ улирлын уран бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” жүжгийн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчдийг Тусгаар тогтнолын ордонд жүжгийн бэлтгэл хийж байх үеэр тус театрын жүжигчин, МУСТА Г.Алтаншагайтай ярилцлаа.
Ямар эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй вэ? Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө л хариулна. Мэдээж тэр дундаас сайхан сэтгэл, дотоод гоо сайхны тухай хэн нэг нь хэлж болох ч өгүүлсэн зоргоор ухан ойлгох хүн нь хэд бол. Үүдэн шүд нь уначихсан, хар царайтай, мойног хуруутай эмэгтэйгээс гоо сайхныг олж харж болох уу? Энэ асуултын хариуг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд өгүүлнэ.
Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатартай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Улсын драмын эрдмийн театрын хаалгаар оронгуут хөгжмийн цоглог ая эгшиглэж, “Ном эрдмийг мартсан Норовтонгуудтай тэмцье” хэмээн дуулах нь сонсогдоно.
Арван жил гэдэг бол багагүй хугацаа. Эдгээр жилүүдэд алгасалгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж ирсэн холбооныхондоо болон хамтран зохион байгуулж буй хүмүүстээ юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш сайхан тэмцээн. Нөгөө талаар монголынхоо гоо бүсгүйгээр дамжуулаад улс орноо дэлхийд таниулах нэг боломж гэж боддог. Энэ сайхан нэр хүнд бүхий тэмцээнд оролцоод нэг жилийнх нь тэргүүн миссээр шалгарсандаа маш их байртай байдаг.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барууны болоод дэлхийн хэмжээнд нэр алдартай хамтлаг дуучдын тоглолт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд болох нь тасраад байсан юм. Тэгвэл энэ удаад Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд “Sorry Seems To Be The Hardest Word”, “All Rise” “Fly By” “One Love” зэрэг олон сайхан хит дуугаа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “EVENTO” ХХК бөгөөд “Монгол Масс Медиа” ХХК, “On&Off” продакшин хамтран зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын Сайтын Холбоо болон МЗХ-ноос эрхлэн гаргадаг “Залуучуудын үнэн” сонины онлайн хувилбар болох zun.mn ажиллаж байгаа юм. Энэхүү тоглолтын талаар “EVENTO” ХХК- ийн захирал Х.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
“Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгортой амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.
Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа залуусын нэг бол яах аргагүй балетчин Д.Одсүрэн. Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид бүжиглэдэг тэрбээр саяхан нэр хүндтэй Германы “Theater Oskar”-ын эзэн болсон.