Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Мисс Д.Долгион: Гоо бүсгүйгээрээ дамжуулаад улс орноо дэлхийд таниулах боломжтой
Үндэсний хөгжим

Мисс Д.Долгион: Гоо бүсгүйгээрээ дамжуулаад улс орноо дэлхийд таниулах боломжтой

Урлаг Урлаг04/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tseej_zps2365e2bf7154068892013-09-04-17-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Miss Mongolia” наадам жил бүр  уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж,  бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй бид ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia 2012” наадмын тэргүүн миссээр шалгарсан Д.Долгионыг ярилцлагын зочноороо урьсан юм.                  

Юуны өмнө  "Miss Mongolia 2012" наадмын  тэргүүн миссээр тодорч байсан танд энэ өдрийн мэнд хүргье. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Miss Mongolia 2012” наадамд түрүүлж байх үед маш давчуу хугацаанд олон даалгаварыг гүйцэтгэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэр бүгдийг даваад амжилт гаргасандаа маш их баяртай байдаг.

"Miss Mongolia " тэмцээний 10-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү наадмын талаарх таны сэтгэгдэл?

Арван жил гэдэг бол багагүй хугацаа. Эдгээр жилүүдэд алгасалгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж ирсэн холбооныхондоо болон хамтран зохион байгуулж буй хүмүүстээ юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш сайхан тэмцээн. Нөгөө талаар монголынхоо гоо бүсгүйгээр дамжуулаад улс орноо дэлхийд таниулах нэг боломж гэж боддог. Энэ сайхан нэр хүнд бүхий тэмцээнд оролцоод нэг жилийнх нь тэргүүн миссээр шалгарсандаа маш их байртай байдаг.

Таны бодлоор Мисс хүн ямар байх ёстой вэ?

Ерөнхийдөө хүмүүс маань мисс, модель хоёрыг ижил гэж ойлгодог. Гэхдээ мисс бол өндөр, гоолиг, сайхан байхад хангалтгүй. Мисс бол тухайн улс орныхоо энх тайван, амар амгалан, эрх чөлөөний билэг тэмдэг гэж явдгаараа онцлогтой.

Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн вэ?

Мэдээж нөлөөлөлгүй яахав. Мянга мянган сайхан охидоод шалгарч уг тэмцээний тэргүүн мисс гэх эрхэм алдрыг хүртэнэ гэдэг бол миний хувьд  маш том аз завшаан байсан. Тиймдээ ч миний амьдралын чухал, эрхэм мөчүүдийн нэг болж чадсан.

Энэ жилийн шилдэг 23-н оролцогчдын нэрстэй танилцсан уу? Ер нь хэн гэдэг оролцогчийг дэмжиж байна?

Уг наадам энэ жил өргөн хүрээг хамарч зохион байгуулагдаж байна. Миний хувьд бол энэ жилийн тэргүүн миссээр хэн тодрох бол гэж сэтгэл догдлон хүлээж байна. Энэ жилийн шилдгээр шалгарсан 23 оролцогч охидынхоо нэрстэй танилцсан байгаа. Одоогоор бол тэрийг, энийг дэмжинэ гэсэн зүйл байхгүй байна. Ерөнхийд нь шалгаруулалтуудаас харж байгаад л дэмжих байх даа.

Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод захиж хэлэх үг байна уу?

Мэдээж маш олон охид, бүсгүйчүүд маань энэ тэмцээнд оролцох хүсэлтэй байдаг. Миний хувьд тэдгээр охидод болон шилдэг оролцогчиддоо хандаж хэлэхэд зөвхөн гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаарахаас гадна спортлог, оюунлаг, авъяаслаг байх хэрэгтэй гэж захимаар байна . Тиймээс эдгээр зүйлүүд дээрээ ч гэсэн анхаарч бэлдээрэй гэж хэлье. Мөн хувийн зохион байгуулалт дээрээ охидууд маань маш их анхаарах хэрэгтэй. Ингээд нийт оролцогчиддоо амжилт хүсье.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. 

 photo tseej_zps2365e2bf.jpg  photo IMGL4571_zps699f4ca3.jpg  photo IMGL4525_zpsf21d6592.jpg  photo IMGL4503_zps795fec13.jpg
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.