“Морин хуур” чуулгын хөөмийч соёлын тэргүүний ажилтан Э.Сандагжавтай уулзлаа. Түүнтэй хөөмийн үүсэл гарал, хөгжлийн тухай яриа өрнүүлснээ хүргэе.
Ангилал: Жазз
МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийг “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө” зэрэг киноны зохиол, “Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй” зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв” зэрэг ном бичсэн зохиолч эмэгтэй гэдгээр нь сайн мэдэх байх. Ингээд та бүхэндээ түүний нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Урлан” булангийнхаа зочноор уран хайчилбарч Торгууд Мэркэд Батжавын Төмөрхуягийг урилаа. Түүнтэй уран хайчилбарын үүсэл хөгжил, онцлогийн тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.
20-н жилийн түүхт ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургууль”-ийн багш оюутнуудын хамтын бүтээл Английн хөгжмийн алдарт зохиолч Эндрю Ллойд Веберийн “Исүс Христ Сүперстар” рок мюзикл өчигдөр УДЭТ-ын тайзнаа амжилттай тоглогдлоо. Энэхүү мюзиклийг Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг СИТИ”дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхимийн, дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачилсан бөгөөд тус мюзикл тоглогдох үеэр түүнтэй ярилцсанаа ушигчиддаа хүргье.
“Тэр чинь би” шоу драмын завсарлагаанаар Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөнийг түр саатуулж, хүсэл мөрөөдөл, бүсгүй хүнийх нь нууцлаг ертөнцөөр хамтдаа аяллаа.
УИХ-ын гишүүн асан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэдтэй ярилцлаа. Энэ удаад түүнтэй улс төр, эдийн засаг бус харин “онигооны авдар”-аас нь уудлалцсан юм.
Нэгэн хэсэг дууны шүлгийн “мөнгөний машин” гэгдэн “энэ Ган-Очир мөнгөний төлөө “Ган үзэг”-ээ хэн нэгний захиалгат дуугаар худалдаж байна” хэмээн их л ярьсан.Харин тэрээр энэ бүхний хариуд юу ч хэлэлгүй чимээгүй өнгөрөөсөн нь цагийн шалгуурт шалгагдаж түүний бичсэн дууны шүлэг бүхэн хит болсон дуу болон мэндэлсэн гэхэд буруудахгүй.
Тун удахгүй Олон улсын инээдмийн баяр болох гэж байна. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг энэ өдрийг угтан хошин урлагийн дунд үеийн төлөөлөл болох “Х-ТҮЦ” продакшны захирал, СТА жүжигчин Н.Ононг урьж, ярилцлаа. Хүүхэд болон эмэгтэйчүүдийн дүрийг чадварлаг бүтээдэг энэ эрхэмд монголчууд дэндүү хайртай.
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам 15 дах жилдээ зохиогдох гэж байна. 1991 оны буюу хамгийн анхны “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ц. Оюундарьтай уулзаж уг наадамд оролцож байсан үеийн дурсамжаас нь хуваалцлаа. Дашрамд дурьдахад энэ жилийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессеж гэсэн төрлөөр яруу найрагчдын бүтээлийг шалгаруулах юм байна.
Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Ц.Баясгалангийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Тэрээр “Би Эдит Пиаф” байна” моно жүжгийг амжилттай бүтээж “Гэгээн муза” наадмын “Нэг хүний жүжиг” төрөлд нэр дэвшиж байна. Түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.