Ангилал: Жазз

Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Гантулгын санаачлагаар “Залуу малчдаа дэмжих аян” Монгол орон даяар өрнөх гэж буйтай холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа.

Монголын урлагийн ертөнцөд тод мөрөө үлдээж яваа поп опера “Увертюра” хамтлагийг даацтай уран бүтээлтэй, мэргэжлийн хамтлаг гэдгээр нь сонсогчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тус хамтлаг удахгүй шинэ цомгийн баяраа хийж “Залуу малчдад туслах аян”-ыг дэмжиж, эх орноо тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран Ub Art Gallery-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургаар хүүхдийн амьдралын эсрэг тэсрэг өнгийг 38 бүтээлээр өгүүлэх уг үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх аж.

-Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Доржбатын Амаржаргал гэдэг би “сайн аав” хэмээн олны хүндлэл болсон жирийн нэг таксины жолооч болох Т.Даваасүрэн агсаны гэргий байна.

Яг одоо Монгол Улсын хүн ам 3 сая 115 мянгад хүрээд байна. Тэгвэл хүн амын энэхүү тооноос хавь илүү буюу 5 сая гаруй үзэгч, сонсогч фэнүүдтэй уран бүтээлчид Монголд олон бий. Тэрхүү уран бүтээлчдийн нэгдсэн “Mongolian youtube hits” тоглолтыг энэ сарын 18-нд “Corporate&Convention Centre”-ийн концертын танхимд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү шоу дэлхийн стандартад нийцсэн дээд зэрэглэлийн цор ганц удаагийн гайхамшигтай тоглолт болно хэмээн амлаж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ ингэж ярилаа.

Сэтгэл сэргээм цоглог хэмнэлтэй аяыг сонсоод хэн ч баясана биз ээ? Тэгвэл сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд хэдийнээ танил болсон Зумба фитнесийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Монголын Зумба фитнесийн холбооны тэргүүн, Голден жим фитнес клубын сургалт хөгжил хариуцсан захирал хатагтай Өлзийбатын Долгормаа буюу Доко багшийгаа ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.

Жил бүрийн 10 дугаар сарын 20 бол Монголын Маркетеруудын нэгдлийн өдөр байдаг. Тиймээс ч Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос энэ өдрийн хүрээнд “Маркетеруудын чуулган”-ыг зохион байгуулж, өдгөө дөрөв дэх удаагийнхаа чуулганыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар Монголын Үндэсний Маркетингийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяагаас тодрууллаа.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өнгөрсөн даваа гаригт шүүн хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралтай ярилцлаа.

-Яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Аранзаа нартай хамтраад шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хийгээгүй, олон төрлийн ажил ихтэй байлаа. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл сэтгэл зүрхэнд минь үргэлж уяатай байдаг болохоор эргээд ганц, нэг уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Уран бүтээл хийгээч гэх хүмүүс олон байгаа учраас тэдэндээ зориулан гаргаж байгаа шинэ клип маань ирэх есдүгээр сард бэлэн болно.