Би төр, түмнийхээ хайраар өдий зэрэгт хүрсэн хүн. Урлагийн байгууллагад амьдралынхаа 60 гаруй жилийг зориуллаа. Соёл урлагтай зүтгэж, нандин уламжлал, гайхамшигт онцлогийг нь дэлхий дахинд сурталчилж гаргах бололцоог эрж хайж явсан юм. Энэ ч утгаараа, нэлээд хожуу уран бүтээлээ тайлагнахаар шийдсэн нь тэр. Гэхдээ өмнө нь тоглолт хийх талаар бодож, судалж үзсэн нь бий. Харамсалтай нь ихэнх хүмүүс “Ганц хоёрхон дуугаар олонд танигдсан даруйдаа тоглолт хийх гээд яарч байгаа залуус олон байхад та тэдэнтэй зэрэгцэж тоглох гээд байхдаа яадаг юм бэ. Больж үз, шал дэмий” гэж ирээд л тухайн үед гомдмоор үг хэлж байлаа. Харин миний фэн гэх нэг залуу намайг дэмжиж “Энд тэндхийн тоглолтод дуулж байхыг чинь сонсохоор үнэхээр их бахархдаг. Танд тоглолт хийх авьяас чадвар байхад юунд ингэж хойш сууна вэ” гэж урамшуулж тусалсан юм даа.
Ангилал: Жазз
Бага байхад энэ дуу байсхийгээд л радиогоор эгшиглэдэг байлаа. “Охин” хэмээх энэ дууг уянгалаг сайхан хоолойтой нэгэн дуучны дуулснаар анх сонссон. Тэр цагаас хойш энэ дууг өөр дуучид дуулахыг олонтаа сонссон боловч анх “амьдруулсан” тэр л дуучны дуулснаар сэтгэлд хоногшин үлджээ.
Тэр дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог байсныг хожим мэдэж билээ. Тэрбээр мөн ч олон дууг байгалиас заяасан чадварлаг сайхан хоолойгоороо уянгалуулж, олон хүний сэтгэлд “мөнхжүүлж” чадсан. Гэвч тэр бүр тайзан дээр гарч дуулаад, жил бүр тоглолт хийж, цомог гаргаад байдаггүй. Хувийн студи, “Nature sound” дуулаачийн курс ажиллуулж, уран бүтээлээ туурвин, эгэл даруухан амьдардаг. Түүнийг уншигчидтайгаа уулзуулахаар студийг нь зорилоо.
Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Буриад Улсын гавьяат жүжигчин Ц.Гантөмөрийг “Best of Best” булангийнхаа хойморт урилаа. Баатарт ярилцлага авах хүсэлтээ хэлэхэд “Олон сонин, сэтгүүлд гарсан даа, одоо юугаа ярьдаг юм бэ” хэмээн жаахан цааргалсан ч “Ажлаа л хийх гэж яваа хүүхэд биз, одоо яая гэх вэ маргааш үдээс хойш ярьж байгаад уулзалдъя” гэв. Ингээд ярилцлага хийхийн өмнө намайг “Ажлынхаа үнэмлэхийг шалгуул. Одоо цагт хянамгай хандахгүй бол болохгүй” гээд зальтай инээмсэглэх нүд нь өөрийнх “Хүний мөр” кинонд тоглосон нисгэгч Чинбатыг санагдуулж байлаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуунтай уулзахаар Соёл урлагийн их сургуулийг зорилоо. Тэрбээр “Ажил ихтэй, зав муутай. Олон удаа яриулж, хэд дахин хойшлуулаад, чамд баахан төвөг удчихав уу даа” гэсээр угтсан юм. Түүнтэй зуны амралт, уран бүтээлийн талаар ярилцангаа Л.Чаминчулуун хэмээх хувь хүн чухам хэн бэ гэдэг асуултдаа хариулт хайж суулаа.
Түүний амьдралд энэ жил хоёр том үйл явдал тохиосон. 29 насандаа тэрээр бага насныхаа мөрөөдөл болсон муур-эмэгтэйн дүрийг бүтээх боломж олдсон бол мөн гурван жилийн турш найзалсан залуу нь сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан юм. Ингээд холливудын жүжигчин бүсгүй Энн Хэтэуэйгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг таны өмнө дэлгэж байна.
Ерөнхийдөө, дуулаачийн ангийнхан дотроо хамгийн ахмад нь Нэргүй, Самбуу бид хэд л байна даа. Чуулга маань олон сайхан залуу уран бүтээлчтэй болсон. Тэд ч их юм хийж байна. Миний хувьд, өнгөрсөн жилээс эхлэн СУИС-д нээгдсэн ардын богино дууны ангид багшилж байгаа. Одоо ч сургуулийн маань ажил дуусаагүй хэвээр. Элсэлтийн шалгалтанд орох хүүхдүүдийг бэлтгэх ажилтай явна.
“Сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үгийг хэлэх дуртай нэгэн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар. Тэрбээр саяхан энэ ажлаа хүлээж аваад тyн завгүй явна. Ярилцлага авах гэж буйгаа утсаар мэдэгдэхэд “Тун ч завгүй байна даа. Хэд хоногоос уулзвал яасан юм бэ” хэмээн цааргалсан. Тэглээ ч “Би таны ажил руу яваад очъё” гэж хэлж нэг юм зөвшөөрүүлэв. Намайг очиход тэрбээр уншлагын танхимдаа уран бүтээлчидтэйгээ хурал хийж байв. Хаалгаар шагайвал түүний дуу л хадна. Ойрд тоглох жүжгийнхээ талаар ярилцаж байгаа бололтой.
Тийм ээ, би энэ чуулгыг байгуулагдахад анхны дуучнаар нь орж байлаа. Чуулгын маань таван жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнгөрсөн хавар болсон. Өнгөрсөн хугацаанд чуулгаас маань дөрвөн гавьяат төрлөө. Даргатайгаа нийлэх юм бол таван жилийн ойн баяраа таван гавьяаттай угтсан хэрэг. Хамгийн сүүлд байгуулагдсан отгон чуулга гэхэд манайх нэлээд олон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа, уран бүтээл маань тийм ч дорой буурай гэж үзэхгүй байна. Эрч хүчтэй, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Улаанбаатар” чуулгыг маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдаж яваа учраас үзэгч олонд хэдийнэ танигдсан. Мөн нийслэлийн олон байгууллага биднийг дэмжиж, уран бүтээлээ хийх урам зориг хайрлаж явдагт нь их баярладаг шүү. Ер нь хамт олон хэдий чинээ санаа сэтгэл нэг, эв нэгдэлтэй байна. Тэр чинээгээр уран бүтээлийн чанар чансаа сайн байдаг юм болов уу гэж боддог.
Хэдэн жилийн өмнө алс холын Америк орныг зорьсон МУСТА, хөгжмийн зохиолч, дуучин, продюсер Б.Чинбатыг Монголчууд битүүхэн үгүйлж байсан. Зарим хүмүүс “Монгол Улс нэгэн чадварлаг хөгжимчнөө харийн оронд алдчихлаа” хэмээн харамсч суусан ч “залуу хүн мэдлэг боловсролоо дээшлүүлээд, бүр илүү ихийг сураад эх орондоо эргээд ирэх байлгүй дээ” гэх горьдлого тээх ч олон байлаа.
Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа чадварлаг хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгийтэй “Рок поп оддын их хуралдай” тоглолтын өмнө цөөн хором ярилцсан юм.